2013.10.02

Л.Энх-Амгалан гишүүн иргэдээс санал авч эхэллээ

Хөвсгөлөөс сонгогдсон эрхэм гишүүн Л.Энх-Амгалан өнгөрсөн хугацаанд нийтдээ 24 ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд одоогоор доорх 7 ажлын хэсэгт ажиллаж байгаа аж. Тэрээр иргэд сонгогчдынхоо санал, хүсэлтийг enhkamgalan@parliament.mn хаягаар хүлээн авч эхэлжээ.

1.Олон нийтийн радио, телевиз дээр зарим хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг /Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолоор батлагдсан/

2.Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг

3.Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хороодын хамтарсан санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг.

4.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг

5."Монгол сүү" Үндэсний хөтөлбөр боловсруулж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг

6.УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл болон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг

7.УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын газар зүйн байрлалын давуу талыг ашиглан төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, нэгдсэн тээврийн логистикийн сүлжээг бий болгох, нефть, хийн хоолой, холбооны болон цахилгаан дамжуулах шугамын талаар нэгдсэн бодлого боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-үүдэд ажиллаж байгаа бөгөөд үүнтэйгээ уялдуулан иргэдээс санал авч эхэлжээ.