Л.Гантөмөр: Боловсрол, шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах бодлогоо хэлэлцүүлнэ
УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Гантөмөр
2013.10.02

Л.Гантөмөр: Боловсрол, шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах бодлогоо хэлэлцүүлнэ

УИХ-ын гишүүдээс “Намрын ээлжит чуулганаар таны өргөн барьсан ямар хуулийн төслийг хэлэлцэх вэ” гэсэн асуултад хариулт авлаа.

УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Гантөмөр:

-Бид Засгийн газраас Төсвийн хуулиа өргөн барилаа. Үүнийгээ батлуулах ёстой. Салбарын хувьд ирэх онд аль болох олон сургууль цэцэрлэг ашиглалтад оруулах туйлын зорилго болоод байна. Мөн 100 сургуулийг физикийн лабораторитой болгох гэж байгаа.

100 сургуулийг физикийн лабораторитой болгох гэж байгаа.

Ирэх онд энэ амжилтаа ахиулах хэрэгтэй. Хүүхдүүд маань зөвхөн самбарт зурдаг биш өөрийн гараар цахилгаан холболтоо хийдэг, бүх туршилтуудаа явуулдаг болгох бодлого барина.

Тиймээс намрын чуулганд багтаад боловсролын талаар төрөөс баримтлах бодлогоо шинэчилж өргөн барина. Мөн шинжлэх ухааны талаар баримтлах бодлогоо ч барина. Энэ хоёр асуудлаа энэ чуулганд багтаад батлуулах бодолтой байгаа.