Д.Оюунхорол: Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2013.10.02

Д.Оюунхорол: Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой

УИХ-ын гишүүдээс “Намрын ээлжит чуулганаар таны өргөн барьсан ямар хуулийн төслийг хэлэлцэх вэ” гэсэн асуултад хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Ээлжит бус чуулганаар баталж чадаагүй таван хуулийн төсөл дээр ажиллах юм шиг байна. Мөн Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж өргөн барьсан. Энэ хууль дээр ажиллана.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, малчдыг бизнес эрхлэгч болгон ангилах, жижиг дунд үйлдвэрлэлийн төрөлд хамаатуулж, тэдэнд олгогддог зээлд малчдыг хамруулах, бизнесийг нь өргөтгөх хууль санаачилсан байгаа.

Салбар хариуцсан сайд нь Байнгын хорооны гишүүн байх асуудлыг зохицуулах шаардлагатай.

Мөн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн Байнгын хороонд эрх тэгш орж ажиллах боломжийг хангах зорилготой. Мөн салбар хариуцсан сайд нь Байнгын хорооны гишүүн байх асуудлыг зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа.

Сонгуулийн үр дүнгээр ялсан намууд хамтарсан Засгийн газрыг байгуулдаг асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байгаа. Ард түмний 40 хувийн саналыг авсан нам Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл цөөнх байгаа намууд нь ямар нэг байдлаар улстөрийн тохиролцоо хийж Засгийн газар байгуулж байна.

Энэ нь ард түмний саналыг үл хүндэтгэсэн асуудал гэж үзсэн учраас цаашид олонхи болж чадаагүй ч ард түмний өгсөн саналаар эрэмбэлэгдэж Засгийн газарт орж ажиллах тухай тогтсон хуультай байх шаардлага байна гэж үзэж байгаа.