Б.Эрхэмбаяр: Чадвартай монгол хүн л шинэ техник, технологи оруулж ирнэ
Монголын гүүр барилгачдын холбооны тэргүүн Б.Эрхэмбаяр
2013.10.01

Б.Эрхэмбаяр: Чадвартай монгол хүн л шинэ техник, технологи оруулж ирнэ

Монголын гүүр барилгачдын холбооны тэргүүн Б.Эрхэмбаяртай зам гүүрийн асуудлаар ярилцав. Тус холбоо нь таван жилийн өмнө байгуулагдсан ажээ.

-Монголд 700-гаад гүүр байдаг гэсэн судалгаа бий. Гүүр нь өндөр зэрэглэлийн барилга байгууламжид тооцогддог, их онцлогтой салбар. Манай улсын гүүр барьдаг компаниудын хувьд техник технологийн шинэчлэлийг хэрхэн хийж байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье.

Сүүлийн үед техник технологийн ололт амжилтын дэвшлүүд гарч байгаа. Олон хөтөлбөр ч хэрэгжүүлж байна. Тухайлбал хүчитгэсэн дам нурууг гүүр барихад өргөн ашиглах боллоо.

Хүчитгэсэн дам нуруу гэдэг нь өндөр хүчин чадалтай арматурыг хэлдэг. Энгийн арматураас тав дахин илүү хүчин чадалтай. Хасах 50 хэм хүрсэн ч асуудал гаргахгүй. Ийм чадалтай учир цөөхөн тоогоор ашигтай хэрэглэгддэг. Гэхдээ бид дандаа гаднаас авч байгаа. Дарханы үйлдвэр удахгүй ийм төрлийн арматур үйлдвэрлэнэ гэж найдаж байгаа.

 Үүнээс гадна гүүр барилгад өвлийн улиралд засварын ажлуудыг хийж байгаа. Өвөл том гол чөлөөтэй болох үеэр мөсөн дээр түр байгууламж бариад ажлаа эхлүүлдэг. Зун үер усны аюултай учир хэцүү байдаг.

-Гүүр барихад хүндрэлтэй асуудал юу байдаг. Авто замын салбарыг бүхэлд нь харахад мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа нь ажиглагдсан. Гүүр барилгад мэргэшсэн хүмүүс хэд байдаг вэ?

Боловсон хүчний хувьд харьцангуй муу байгаа нь үнэн.  Социализмын үед боловсорсон хүмүүс хөгшрөөд дууслаа. Одоо их сургуулиуд ерөнхий байдлаар зам барилгын инженер төгсгөдөг. Гэтэл гүүрийн ажил их нарийн. Зам, барилгын нэгдэл байгууламж юм. Тиймээс мэргэшүүлэх хэрэгтэй. Гүүр барихад зураг төслийн ажил хамгийн их тооцоо, судалгаа, чадварыг шаарддаг. Хамгийн их үер болох зуун жилийн магадлалыг тооцдог.

Зураг төсөл зөв болсоны дараа технологийн асуудал яригдана. Технологи дамжих асуудал нь зургийн байгууллагаас бүрэн хамаарна. Иймээс л боловсон хүчнийг нарийвчлан мэргэшүүлж бэлдэх хэрэгтэй гээд байгаа юм. Тэгээд сургууль төгссөний дараа ямар байгууллагад хэн гэж инженерийг дагалдуулж, сургах вэ гэдэг том асуудал гарна.

Залгамж халаагаа бэлдэх нь бидний үүрэг. Манай холбоонд арван нэгэн компани бүртгэлтэй байдаг. Бид тэдэнд зөвлөмж өгч, сургалт явуулдаг. Би бас өөрөө зураг төслийн компани хариуцдаг учраас хүүхдүүдлээ мэргэжлээ өвлүүлэхээр ажиллаж байна. 50 жилийн хугацаанд олж авсан мэдлэг, чадвараа бүгдийг нь өвлүүлнэ гэж боддог.

-Сургуулиуд яагаад нарийвчлан сургалт явуулахгүй байна вэ. Танд ямар санал байна?

Нэг үеэ бодвол сургалт явуулах технологи, нөхцөл, материаллаг бааз нь бүрдчихсэн.

Гол нь багшлах боловсон хүчин бэлдэх асуудлыг энд ярих хэрэгтэй. Багшлах профессор хэрэгтэй. Профессор гэдэг чинь проперционал буюу бүхнийг мэдэгч гэсэн үгнээс гаралтай. Тэгэхээр  мэдрэмжтэй багшлах хүчин дутагдаж байна.

Хэрвээ боловсон хүчин сайжирвал техник технологи дагаж, хөгжинө.

Хэрвээ боловсон хүчин сайжирвал техник технологи дагаж, хөгжинө. Чадвартай монгол хүн л шинэ техник, технологи оруулж ирнэ шүү дээ. Тэгэхээр салбарыг хөгжүүлэхдээ хүн төвтэй арга барилыг барьж, бодлогоо чиглүүлэх ёстой. Сайн боловсон хүчинтэй компани урагшаа явна.

Монгол улсын хөгжлийг сайжруулья гэж байвал төр анхаарах ёстой.

-Зам гүүрийн асуудал ярихад засвар, арчлалтыг мартаж болохгүй. Цэцгийг байнга л усалж байх ёстой шиг. Гүүрийг ч бас арчилж, тордох хэрэгтэй байх.

Тийм ээ. Одоогийн байдлаар гүүр арчлалтын ажил тун тааруухан хийгдэж байна. Арчлана гэхээр цоорхой гарвал л нөхөх хэмжээнд байна. Түүнээс биш тэр их өндөр үнээр боссон гүүрийг тодорхой давтамжтайгаар нарийн үзэж, гажилтыг нь тооцоолж судалсаны үндсэн дээр засвараа хийх ёстой.

Гэхдээ өмнөх асуултад ярьсан шиг боловсон хүчин сулхан байхад энэ талаар яриахад хэцүү.

-Боловсон хүчнээ сайжруулахад таны санал болгох шийдэл юу байна?

Авто зам, гүүрийн салбарын олон зөвлөх инженерүүд байна. Тэд нарт тодорхой санал тавиад ашиглах хэрэгтэй. Хүнээ бэлдсэнээр ирээдүйд монгол улс л хожно. Ирээдүйн капитал бол зөвхөн хүн. Байгалийг баялаг шавхагдана.

-Нийслэлд хамгийн сүүлд Нарны гүүр баригдсан. Япончуудаас юу суралцсан бэ?

Гүүр сайн баригдах нь сайн инженерийн хяналт байсантай холбоотой. Яг зургийг нь харж байгаад л хянана. Улс хяналтад мөнгө татаж болохгүй. Япончуудыг технологийг аваад үлдэх ухаан авто замын газрынханд алга. Төсөлд монгол компаниа хамтарч оролцуулсан бол өдийд ядаж гүүрний хуучирдаггүй улаан будагны технологийг мэдсэн

Энхтайваны гүүрийг анх 1964 онд барьсан.

байна шүү дээ.

Энхтайваны гүүрийг хятадууд засаад явсан. Гэтэл бид бас технологи авч үлдээгүй. Дараа нь дахин засах асуудал ярихад тэд юугаар хийсэн юм бол оо гээд бөөн асуултын тэмдэг. Нэгэнт гадны компанийг ашиглаж юмаа хийлгэж байвал технологийг нь авч үлдэх хэрэгтэй ш дээ.

-Замын түгжрэл багасах нэг гарц нь гүүр барих явдал. Та үүнтэй санал нийлэх үү. Гудамж төслөөс өмнө хотын гүүрийн байгууламжийн төлөвлөгөө гарч байсан уу?

Одоо авч буй арга хэмжээ гудамж төсөл нь зам тойрог өргөтгөж, тодорхой хэмжээгээр асуудлыг шийдэж байгаа. Гэхдээ нэг л сайн нөлөөлөхгүй байгаа учир хоёр дах арга хэмжээг авах хэрэгтэй. Давхар гүүр барих хэрэгтэй. Давхар гүүрийг монголчууд барьж чадна. Зориг бүхнийг ялна гэдэг. Зоригтой хандах хэрэгтэй. Улс төсөв мөнгө хаяад давхар гүүр бариулах хэрэгтэй. Замын түгжрэл хэд дахин багасна.

Гүүр бол онцгой өндөр зэрэглэлийн барилга байгууламж. Нэг талдаа боловсон хүчнээс онцгой чадвар шаарддаг. Өндөр шаардлагатай учир инженерүүд зүрх алдаж, гүүр барихаас зайлсхийдэг.  

-Энэ жилийн хувьд шинээр баригдаж байгаа хичнээн гүүр байгаа вэ?

Дорнод Хэнтийн зааг дээр Хэрлэн голд 212 метр, баруун талаас Баян-Өлгийн Ховд голд 108 метр гүүр бариад одоо ашиглалтад орж байна.

 Түүнчлэн Архангайн Тариат хоргийн тогоо, Суман голд 36 метр, Архангайн Батцэнгэл, Тамирын гол дээр гүүр барьж байна. Булганы Дашинчилэн сумын Орхон гол 220 метр, Завханы Тэсийн гол дээр 240 метр, Сэлэнгэ аймгийн Хүдрийн гол дээр 72 метр гүүр баригдаж байна. Энэ жил олон гүүр шинээр баригдаж, мөн засварын ажлууд ч идэвхтэй хийгдэж байна. Ер нь сонирхуулахад монголын хамгийн урт настай гүүр 70 гаруй жилийн өмнө Халх голын дайны үед баригдсан Дорнодын гүүр байдаг.