Ес дэх уулзварын нээлтэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцлоо.
2013.09.02

“Гудамж” төслийн ес дэх уулзвар нээлээ

Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд 33 уулзвар шинэчлэхээр төлөвлөсөн.

Энэхүү ажлын хүрээнд ес дэх уулзвар нээлтээ хийлээ. Ажилчны гудамжны уулзвар өмнө нь том оврын машин ихээр явж,  түгжрэл их байсан. Энэ уулзварыг шинэчлэн, зорчих хэсгийг өргөтгөснөөр дээрх асуудал шийдэгдэж байна.

“Гудамж” төслийн хүрээнд шинэчлэх 33 уулзвараас 17 нь Баянгол дүүрэгт хийгдэнэ.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: “Гудамж” төслийн хүрээнд шинэчлэх 33 уулзвараас 17 нь Баянгол дүүрэгт хийгдэхээр төлөвлөгдсөн. Уулзвараа дагаад өргөтгөлийн ажлууд хийгдэж байна.

Энэ жил найман өргөтгөлийн ажил хийгдсэн. Өнөөдрийн уулзварын ажлыг гүйцэтгэж буй компани цаашид уулзварынхаа арчлалт, хадгалалт, хамгаалалтыг давхар хариуцахаараа онцлогтой гэлээ.

“Гудамж” төслийн хүрээнд долоон уулзварын ажил ид өрнөж байгаагаас гурав нь дуусахад бэлэн болоод байна.