2013.09.17

Японтой хамтран ажилчны гүүр барина

Япончууд манай улсад нарны зам гүүр байгуулж өгсөн хамгийн эхний жишээ бий. Олон жил эвдрэлгүй ашиглагдаж буй эдгээр бүтээн байгуулалтууд цаашид үргэлжлэх боломжтой боллоо. Дахин ажилчны гүүр байгуулагдаж, цэвэрлэх байгууламжийн асуудлаа ч Япончуудтай хамтран хэрэгжүүлэх гэж байна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: Бид нарны гүүр шиг ажилчны гүүр гэж барихаар ажлын зураг руу нь орж байна. Яагаад нарны гүүр, ажилчны гүүр барьж байгаа гэхээр

Улаанбаатар хот Туул голоос гадна төмөр замаараа хоёр хуваагдаж байгаа. Гарц хэрэгтэй байдаг. Тэгэхээр төмөр зам дээгүүр тавьж буй гүүр бол төмөр замын байнгын чичирхийллийг давах, газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй байх ёстой гэлээ.

Түүнчлэн дээрх бүх ажил яриа хэлэлцээр боловч бодит ажлын эхлэл болохыг хотын дарга онцоллоо.