С.Төрмөнх: Дэвшилтэт технологи ашигладаг боловсон хүчин байхгүй
“Сикатхан” компаний Монгол дахь салбарын борлуулалтын албаны дарга С.Төрмөнх
2013.09.23

С.Төрмөнх: Дэвшилтэт технологи ашигладаг боловсон хүчин байхгүй

“Сикатхан” компаний Монгол дахь салбарын борлуулалтын албаны дарга  С.Төрмөнхөөс барилгын салбар, материал үйлдвэрийн асуудлаар ярилцав.

-Танай компаний барилгын ямар бүтээгдэхүүн оруулж ирдэг вэ?

Манай компани Швейцарын барилгын компанийн монгол дах борлуулагч. Барилгын салбар хөгжихийн хэрээр чанар стандартад нийцсэн маш өндөр шалгуур давахуйц барилгын материалын бүтээгдэхүүн оруулж ирэх шаардлагатай.

Манай бүтээгдэхүүн нь  дэлхийн 76 оронд үйлдвэртэй дэлхийд ихээхэн нэр хүндтэй. Бид мөн Уул уурхайн тоног төхөөрөмжийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Барилгын хэдэн төрлийн бүтээгдэхүүн оруулж ирж байна. Жишээлбэл доод хөрсний уснаас хамгаалах төхөөрөмжөөс дээвэр хүртэл бүх материалыг нийлүүлдэг. Ойролцоогоор 98 төрлийн бүтээгдэхүүн бий.

-Импортоор бүтээгдэхүүн оруулахад ямар бэрхшээл тулгардаг вэ?

Бетоны нэмэлтийн үйлдвэрийг монголд анх удаа оруулсан.

-Дотооддоо чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд боловсон хүчин хэр байна?

Одоогийн байдлаар монголд нэмэлт дэвшилтэд тоног төхөөрөмжийг ашиглах боловсон хүчин байхгүй. Гэхдээ эдгээр томоохон брэндүүд нь  мэргэжилтэн бэлтгэх ажилд чухал үүрэгтэй. 2013 ны байдлаар 15 хүн гадаадад суралцаад ирсэн. Цаашдаа энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх боломжтой.

-Дотоодын барилгын материал үйлдвэрлэлийг компаниуд хэрхэн дэмжиж байгаа вэ?

Ер нь дотооддоо үйлдвэрлэнэ гэдэг нь хэрэлэгчиддээ ойртож, хямд үнийг санал болгох нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн тээвэрлэлтийн зардал хасагдана гэсэн үг. Ирээдүйд өсөн нэмэгдэх хэрэгцээ шаардлагаас үзвэл 2020 он хүртэл барилгын салбар эрчимтэй хөгжинэх прогноз байгаа.

Тэр хүртэл барилгын материалын эрэлт нэмэгдэнэ. Манайхан дотоодын материалаа олон улсын стандарт дэвшилтэд технологид нийцүүлж хийвэл эдийн засгийн хувьд хэмнэлттэй.

Зөвхөн дээврийг аваад үзэхэд олон давхар ажил хийх шаардлагагүй ганцхан материал хийх технологийг ашиглана гэсэн үг. Цаг хугацаа эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг.

-Барилгын материал үйлдвэрлэл монголд хөгжих боломж хэр байна вэ?

Миний бодлоор залуучууд барилгын салбарт орж ирээд шинэ технологийг нэвтрүүлэхэд анхаарч байгаа гэж боддог. Тэд цаашдын хөгжлийг аваад явчих байх.