Б.Равдансамбуу: Мэргэжилтэй ажилтан бэлтгэх бодлого алдагдсан
Эдийн засагч, Аж үйлдвэрийн яамны нэгдүгээр орлогч сайд /1953-1957 он/-тай барилгын салбарын хөгжлийн асуудлаар ярилцлаа.
-Үйлдвэрлэлийн барилга бага түвшинд байгаа нь улс орон үйлдвэрлэл рүү тэмүүлэхгүй байгаатай холбоотой. Энэ асуудлыг хэрхэн шийдвэл зохилтой вэ. Барилгын салбарын хөгжилд юу саад болж байна вэ?
1980-1990 оны үе нь Монголын барилгын байгууллагуудын хөгжлийн оргил үе байсан бөгөөд жилдээ 5000 м квадрат хүртэл талбайтай орчин үеийн тохилог орон сууц, олон үйлдвэр, барилгуудыг ашиглалтад өгсөн байна.
Харин 1991-1995 он барилгын салбарын үйл ажиллагаа үндсэндээ зогсолтод орсон үе байв. 1996 оноос барилгын үйлдвэрлэл сэргэх хандлагатай болж хувийн хөрөнгө оруулалттай контор,үйлчилгээний зориулалттай жижиг барилгуудыг барих болсон юм.
Үйлдвэр хөгжүүлэх бодлоготой уялдаж, үйлдвэрлэлийн барилга хөгжих ёстой. 1963-1990 он хүртэл барилга угсралт, материал үйлдвэрлэл жигд түвшинд хүрч хөгжсөн.
Үүнээс хойш сүүлийн 10 гаруй жилийн дотор хувийн хэвшил давамгайлж хөгжиж байна. Гэхдээ барилгын чанар чансааг гүйцэхгүй байна. Зураг төсөл нь сайн хийгдэж, төслийн дагуу яс хийдэг байдал өнөөдөр алдагдсан.
Би барилга трестийн анхны дарга байсан. Бид Лениний музейг удирдаж
Энэ барилгыг анх 1973 оны дөрөвдүгээр сарын 30-ны 103, Сайд нарын Зөвлөлийн 264 дүгээр тогтоолоор Улаанбаатарт пролетарйин их удирдагч В.И.Ленинд зориулсан музейн барилга бариулах шийдвэр гарч, зураг төслийг нь урлуулж, дараа оных нь арваннэгдүгээр сарын 5-нд барилгын суурь тавих ёслол үйлджээ.
бариулсан. Их чанартай барилга. Хувьсгалын музей 7-8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй барилга. Барилгын салбарын хөгжлийн бодлого замбараагүй болсон. Үйлдвэрлэлийн салбар бүр хоцрогдож, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ гэх нэрээр амиа аргацаасан байдалтай байна.
Үүн дээр том үйлдвэр, дунд үйлдвэртэй хослуулж байгуулах хэрэгтэй. Том үйлдвэрийн технологи сайн, олон хүн ажиллаж, олон тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
-Барилгын үйлдвэрлэлийг нэгдсэн парк, цогцолбор байдлаар хөгжүүлэх нь хэр зүйтэй арга вэ?
Зүйтэй. Өмнөд болон Хойд Солонгосын бүс дээр байгаа Пусаны парк сайн ажиллаж байна. Жинхэнэ ёсоор байгуулахгүй бол хэрэггүй. Үйлдвэр гэдэг тусдаа байршилд, хотоос зайдуу байгуулах ёстой. Барилгын материал үйлдвэрлэлийг жирийн үйлдвэр шиг ойрхон барихгүй. Тусдаа барих хэрэгтэй. Ахмад барилгачид одоогийн Барилга хот байгуулалтын яамыг сайшааж эхэлсэн. Учир нь мэргэжлийн хүн салбар удирдаж байна. Энэ нь сайшаалтай.
-Мэргэжилтэй ажилчид дутагдалтай байгаа нь юутай холбоотой вэ?
Мэргэжилтэй ажилтан бэлтгэх боловсролын бодлого алдагдсан. Хуучин мэргэшсэн таван ТМС байсан. Ямар мэргэжилтэй хүн хэрэгтэй байна, ямар салбарт мэргэших вэ гэдгээ бодлогоор зохицуулах ёстой. Хэрэгцээтэй газар нь хуваарилж байх ёстой.
-Хүйтний улиралд барилгын салбарыг зогсоолгүй ажиллуулахын тулд ямар туршлагыг ашиглах ёстой вэ?
Өвлийн цагт халаалтын ажлыг хийх ёстой. Трансформатороор халаагуур хийгээд арматураа халаах хэрэгтэй. Нэгээр хэлбэл халаалтын системээ хийнэ гэсэн үг. Бетон цутгалтаа халаагууран системээрээ арматураа халааж, бэхжүүлж болно. Одоо тийм зүйл хийхгүй байна. Буруу хийснээс болж дулааны улиралд бетон нь үйрч унаад байгаа юм.
Тийм барилгад нас байхгүй. Иймээс их л ажил хийх хэрэгтэй. Бетон кракасан барилгын өвлийн цагт хийвэл халаагуур хийж, бэхжүүлэх ажил хийх ёстой.
2012 оны байдлаар улсын хэмжээнд барилгын салбарт 59,2 мянган хүн ажиллаж байна. /ҮСХ/
Барилгын технологи бол их нарийн, эмч л гэсэн үг. Хэн дуртай хүн шавар зуурч цацах асуудал биш. Тийм учраас барилгын чанарын хувьд өнөөдрийн барилга социализмынхаас муудсан. Горим алдагдаж байна гэсэн үг. Зургийг яс мөрдөх ёстой. Явцын дунд өөрчлөлт оруулаад байгаа юм. Зураг хийнэ гэдэг бол шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой.
Үүнийг тухайн барилгын инженер техникч мөрдөх ёстой. Зураг төслөө өөрчилсөн мөрдөөгүй барилгыг улсын комисс хүлээж авах ёсгүй.