МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.09.23
Ерөнхий сайд ОХУ, Хятадад айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ болон БНХАУ-д айлчлал хийхээр төлөвлөсөн байна.
Одоогоор хугацаа нь тодорхойгүй байгаа ч өмнөд хөрш рүү хийх айлчлал удахгүй зарлагдах төлөвтэй аж. Монгол Улс, Хятад улс хоёрын харилцаа стратегийн түншлэлийн хэмжээнд очтолоо өргөжсөн. Түүгээр зогсохгүй экспортын гол түнш төдийгүй импортлогч орон. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өмнөд хөршид хийх айлчлал нэлээд анхаарал татаж буй юм.
ОХУ-ын хувьд ч зөвхөн нефтийн импортынхоо 90 шахам хувийг Монгол Улс хангасаар ирсэн, мөн цахилгаан импортоор авдаг гээд яривал нэлээд зүйл тус улсаас хамааралтай байдаг тул бас л анхаарал татах айлчлал болно.