МҮЭХ эмнэлгүүдийн нөхцөл байдалтай танилцаж байна
Нийслэлийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж болон ор тасалгааны хүрэлцээ муу, эмч ажилчдын цалин бага зэрэг хүндрэлтэй асуудлууд нилээдгүй байдаг. Энэ асуудлын хүрээнд МҮЭХ-ны удирдлагууд Улсын клиникийн төв эмнэлгийн ажлын явц болон тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: МҮЭХ-ноос нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдээр явж эмчлүүлж байгаа хүмүүсийн нөхцөл байдал, ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч нарын хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал,
Маргаашнаас дүүргүүдийн нэгдсэн эмнэлгээр явна
цалин хөлсний хүрэлцээ гээд бодит байдалтай танилцах зорилгоор өнөөдөр нэгдүгээр эмнэлгээс үйл ажиллагаагаа эхэлж байна. Гурван өдөр явах ёстой. Маргаашнаас дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдээр явна гэлээ.
Мөн тэрээр эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийж, сайжруулах шаардлагатай байгааг дурьдаж байлаа. Түүнчлэн зөвхөн бодит байдалтай танилцах биш эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэх хэмжээнд авч хэлэлцэнэ гэдгээ эмч мэргэжилтнүүдэд хэлсэн юм.