Цөмийн оношилгооны тасаг
2013.08.06

Шинэ Цөмийн оношилгооны “Спект” камер 11 сард ирнэ

Цөмийн оношилгооны “Спект” камер нь зүрх бөөр элэг уушиг гээд дотоод эрхтний үйл ажиллагаа болон хавдар эрхтний үйл ажиллагаа, дотоод шүүрлийн булчирхайд шинжилгээ оношилгоо хийдэг маш их ач холбогдолтой.

Гэтэл энэ долоо хоногийн даваа гаригаас элэгдэлд орж ажиллахаа больсон. Засварлах боломжгүй байгаагаас эмчлүүлэгсдэд хүндрэл учраад байна. Нэгдүгээр эмнэлгийн цөмийн онош зүйн тасагт ашиглагддаг уг аппарат нь 1882 онд үйлдвэрлэгдсэн  2000 оноос хойш ашиглагдаж байгаа юм.  

Хавдартай өвчтөний хувьд хамгийн чухал оношилгооны аппарат. Өнгөрсөн онд л гэхэд 6000 гаруй өвчтөнд шинжилгээ оношилгоо хийсэн байна. Хөдөө орон нутаг, хотын бүх насны хүмүүст үйлчилгээ үзүүлдэг их ачаалалтай байдаг. 

Цөмийн энергийн газрын тусламжтай олон улсын атомын энергийн агентлагийн санхүүжилтээр “Спект” камерыг 10 сарын 31нд Монгол руу тээвэрлэхээр болсон. Үүнд олон улсын атомын агентлагаас 311 мянган евро босгож байгаа бол МУ-ын засгийн газраас мөн 300 мянган евро гаргана хэмээн мэдэгдлээ.

Харин шинэ аппарат ирэх хүртэл амь нас нь эрсдэлтэй байгаа иргэдээ яах бэ гэсэн асуулт гарч байна. Одоогоор хамгийн шилдэг гэх инженерүүд аппаратыг засахаар ажиллаж байгаа ч гэмтлийн шалтгааны тогтоогоогүй байгаа юм.