Х.Баттулга сайд ургац хураалт, хадлан бэлтгэлийг эрчимжүүлэх тухай тушаал гаргажээ
УИХ-ын гишүүн Х.Баттулга
2013.09.09

Х.Баттулга сайд ургац хураалт, хадлан бэлтгэлийг эрчимжүүлэх тухай тушаал гаргажээ

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга цаг агаар эрс хүйтэрч, өвлийн улирал хаяанд ирж байгаа зэрэг цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан ургац хураалт, хадлан бэлтгэлийг эрчимжүүлэх тухай А/111 тоот тушаалыг энэ сарын 6-нд гаргасан байна.

Уг тушаалд бэлтгэсэн хадлан тэжээлийн нөөцийн талаархи мэдээллийг баримтжуулан таницуулах, ургац хураалтын ажлыг эрчимжүүлж, цаг агаарын болзошгүй эрсдэлд бэлтгэлтэй байх, мөн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг малчид, тариаланчдад шуурхай хүргэх гэх мэт ажлуудыг тусган холбогдох хүмүүст даалгажээ.  

Намрын налгар өдрүүдэд өвлийн бэлтгэлээ хангалтгүй базаасан атлаа хадлан тэжээл ихээр бэлтгэсэн мэтээр ташаа мэдээлж, өвөл хаврын хахир хатуу цагт цас зуданд нэрвэгдэж их хэмжээний хохирол амсч байсан тохиолдол урьд жилүүдэд цөөнгүй аймаг сумдад гарч байсан учраас ийнхүү бэлтгэсэн хадлан тэжээлийн талаархи мэдээллийг дүрс зургаар баталгаажуулахад анхаарч байгаа аж.