“Намрын ногоон өдрүүд” ирэх сарын 15-н хүртэл үргэлжилнэ
"Намрын ногоон өдрүүд-2013” үзэсгэлэн эхэллээ
2013.09.16

“Намрын ногоон өдрүүд” ирэх сарын 15-н хүртэл үргэлжилнэ

Монгол Улсын Засгийн газраас “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор уламжлал болгон найм дахь жилдээ Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа билээ.

Шадар сайд Д.Тэрбишдагва 2006 онд Германы Берлин хотын “Олон улсын Ногоон 7 хоног” хүнс, хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн худалдааны талаар туршлага судлан, “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах шийдвэр гаргасан юм.

“Намрын ногоон өдрүүд-2013” нэгдсэн арга хэмжээ нь гурван үндсэн хэсэгтэй аж. Өөрөөр хэлбэл, “Эрүүл хүнс-2013” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Алтан намар-2013” шинэ ургацын баяр, “Шилмэл мал-2013” үзэсгэлэн худалдаа гарах бөгөөд эдгээр арга хэмжээнүүд  ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилэх юм байна.