УИХ-ын гишүүн Х.Баттулга газар тариалангийн бүс нутгаар ажиллаа
2013.09.16

Буудайг 20 хоногт багтааж хураахгүй бол хяруунд цохиулж болзошгүй

Дархан, Сэлэнгийн газар тариалангийн бүс нутгаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал  Б.Од болон бусад албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллажээ.

Энэ жил улсын хэмжээнд нийтдээ 103.7 мянган тонн төмс, хүнсний ногоо, 470 мянган тонн улаан буудай хурааж авахаар төлөвлөжээ. Төмс хүнсний ногооны тариалалтын хувьд дээрх тоо нь өнгөрсөн жилтэй харьцуулахад дөрвөн хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Дархан-Уул аймгийн тухайд төмс, хүнсний ногооны хэрэгцээний 30 хувийг дангаараа хангадаг юм байна. Тус аймгийн Орхон сумын хувьд газар тариалан эрхлэхэд хамгийн тохиромжтой хөрстэйд тооцогддог бөгөөд энэ жил нийтдээ 1300 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо тариалжээ.

Орхон сумын ногоочдын зүгээс тарьсан ногоог нь хадгалах агуулах, зоорь, тэгээд борлуулалт, зах зээлийг илүү боловсронгуй болгохыг салбарын яамнаасаа хүсчээ.

Сэлэнгэ аймгийн хувьд улсын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 50, улаан буудайн 30 хувийг дангаараа хангадаг байна.

Харин Сэлэнгэ аймгийн хувьд улсын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 50, улаан буудайн 30 хувийг дангаараа хангадаг байна. Тус аймгийн ногоочдын хувьд энэ жилээс Буриадын захын сумдад төмс, хүнсний ногоо нийлүүлэхээр болжээ. 

Мөн тус аймаг энэ жил 162 мянган га талбайд улаан буудай тариалсан байна. Өдийд нийт ургацынхаа 50-60 хувийг хураачихсан байдаг ч сүүлийн өдрүүдэд үргэлжлэн усархаг бороо орж, хөрсөн дээр цочир хүйтэрсэнтэй холбоотойгоор дөнгөж 10 гаруй хувийг хураажээ. Иймээс цас, борооны завсраар ургац хураахад ердөө 24-хөн хоног үлдсэн байна.

Хэрвээ энэ хугацаанд амжиж ургацаа хураахгүй бол хяруунд цохиулж, буудайн чанарт муугаар нөлөөлөх аюултай аж. Энэ жилийн хувьд урт, хүйтэн хавар болсны улмаас буудай оройтож соёолсон гэнэ. Харин намар эрт хүйтэрч, цас, бороо ээлжлэн ор¬сон учраас болцод сөргөөр нөлөөлж байгааг тариаланчид хэлжээ.