Улаанбаатар хотод барьж буй зөрчилтэй, зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцэлж, хуулийн дагуу шийдвэрлэх захирамж гаргажээ.
2013.09.13

"Нью хакуба"-гийн барилгыг нураана

Хотын дарга Э.Бат-Үүл Улаанбаатар хотод барьж буй зөрчилтэй, зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцэлж, хуулийн дагуу шийдвэрлэх захирамж гаргажээ. Захирамжаар зөрчилтэй барилгын ажлыг зогсоож, ямар ч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилгын норм хангаагүй зарим барилгыг нураахаар боллоо. Тодруулбал, батласан ерөнхий төлөвлөгөөг зөрчиж, барилга барих талбайн хэмжээг томруулсан ‘Урт цагаан” үйлчилгээний төвийн хойно иргэн Ц.Дагвадоржийн захиалгаар “Сүмбэр цамхаг” компанийн барьж буй үйлчилгээтэй орон сууцны барилгыг зөрчлөө арилгахыг санууллаа.

Мөн Баянгол дүүргийн XVII хорооны нутагт иргэн Д.Бямбасүрэнгийн захиалгаар барихаар зохих зөвшөөрөлгүй газар шорооны ажил гүйцэтгэсэн үйл-чилгээтэй орон сууцны барилга байгууламжийн угсралтын ажлыг түр хугацаанд зогсоож, анх олгосон газрын хэмжээ, батлагдсан зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэхийг анхаарууллаа. Түүнчлэн Баянгол дүүргийн XVIII хорооны нутагт гараашны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, барилгын зураг төсөлгүй, барилгын норм, дүрмийн шаардлага хангаагүй, дутуу барьсан барилгыг “Нью хакуба” компанийн зардлаар бүрэн буулгахаар шийдвэрлэв.