Журам шинэчлэгдлээ
УИХ-ын гишүүн, Барилга, Хот байгуулалтын Яамны Сайд Ц.Баярсайхан
2013.05.16

Журам шинэчлэгдлээ

Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89 тоот тушаалаар “Хот байгуулалтын бичиг баримт боловсруулах, Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, Барилга угсралтын ажил гүйцэтгэх, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам” шинэчлэгдэн гарлаа.

Шинэ журмаар Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад хуучин 24 ажилбар байсныг 18, Барилга угсралтын ажил гүйцэтгэхэд 24 байсныг 19, Тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягт 10 байсныг 6 болгон тус тус цөөрүүлээд байна.

Зураг төсөл боловсруулахад шаардагддаг байсан инженер, зургийн техникчийг бусад инженер орлон гүйцэтгэх боломжтой болсон тул тухайлбал геодезийн инженерийг хасахаар болов.

Барилга, угсралтын ажил гүйцэтгэх зарим ажилбар дээр тухайн ажлыг мэргэшсэн инженер хийх боломжтой гэж үзээд зөвлөх инженерийн шаардлагагүй болголоо. Мөн мэргэжилтэй ажилчид, техник, тоног төхөөрөмжийн бичиг баримт бүрдүүлэх зэргийг хүчингүй болгож байна.