Зөрчилтэй 17 барилгын ажилд шалгалт хийнэ
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран иргэдийн гомдлын дагуу 56 барилгад хяналт шалгалт хийжээ.
Үүнээс 17барилгын компани нь зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн. Мөн барилга барих хугацаанаасаа өмнө барьж эхэлсэн гэх зөрчлүүд илэрчээ.
Барилгын зөвшөөрөл аваагүй байж барилга барих нь зориулалтын бус үйл ажиллагаа.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: Барилгын зөвшөөрөл аваагүй байж барилга барих нь зориулалтын бус үйл ажиллагаа. Үүнийг яаралтай шийдэж, газрын захирамжуудыг хүчингүй болгохоос өөр аргагүй гэлээ.
Нийслэлийн удирдах зөвлөлөөс эдгээр зөрчилтэй барилгуудад шалгалт хийж, үйл ажиллагаанд нь хяналт тавих зорилгоор ажлын хэсэг томиллоо.