Л.Гантөмөр сайд албатуудтайгаа хэвлэлийн хурал хийнэ
УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Гантөмөр
2013.08.21

Л.Гантөмөр сайд албатуудтайгаа хэвлэлийн хурал хийнэ

БШУЯ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр сэтгүүлчидтэй цаг үеийн асуудлаар санал солилцохоор цаг товложээ.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгаа, сурагчдын дүрэмт хувцасны хангалт оройтсон, нураасан сургуулийг шинээр барих тендер оройтсон гээд олон шүүмжлэл энэ салбарыг дагаж байгаа.

Үүний зэрэгцээ их дээд сургуулийн сургалтын төлбөр байна. Тиймээс сайд алба, хэлтсийн дарга нарын хамт 11 цагт мэдээлэл өгөх юм байна. Мэдээлэл БСШУЯ-ны 401 тоотод болно.