Сургууль, цэцэрлэгийн их засварын ажил 60 хувьтай байна
Сургууль цэцэрлэгийн урсгал засвар 80 гаруй хувьтай харин их засварын ажил 60 гаруй хувьтай явагдаж байна.
Нийслэлийн хэмжээнд 110 сургууль, 170 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 50 гаруй сургууль, цэцэрлэг урсгал засвар хийж байгаа. Энэ жилийн хувьд төсвийн задаргаа оройтсоноор зарим сургууль цэцэрлэгийн засварын ажил саяхан эхэлсэн.
8-р сарын 20 гэхэд урсгал засвар бүрэн дуусна гэж Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана хэлж байна. Өнөөдрийн байдлаар их засварын ажил 60 орчим хувьтай гүйцэтгэгч компани шалгарсан, гэрээ хийгдээд ажиллаж байна.
Өвлийн бэлтгэл засварын ажлыг 8-р сарын 25 гэхэд дуусган хичээлийн шинэ жилийн нээлтээ хийнэ. Сонгинохайрхан дүүргийн 65,67-р сургууль, Хан-уул дүүргийн зарим нэг сургууль гурван ээлжээр хичээллэх болж байна. Энэ нь зарим дүүрэгт шинэ сургуулийн ажил удааширсантай холбоотой юм.