УИХ-ын Гишүүн, Хүний Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамны Сайд С.Эрдэнэ
2013.08.15
С.Эрдэнэ: Иргэд, сонгогчдоос оноо авах гэж ийм зүйл ярьж байна
Нэг жилийн дотор эдийн засаг тогтворгүйжиж ам.долларын ханш хямралын үеийнх хүртэл нэмэгдэж төсвийн алдагдал ихсэж гадаадын хөрөнгө 60-40 хувь буурч байгаа нь Шинэчлэлийн Засгийн газрын ажлаа хийж чадахгүй шоудалт нь ихэссэнтэй шууд холбоотой гэж сөрөг хүчин үзэж байгаагаа мэдэгдсэн.
Үүсээд байгаа нөхцөл байдалд сөрөг хүчин, эрх баригч АН-ынхан өөрсдийн байр суурийг ийн илэрхийлжээ.
УИХ-ын Гишүүн, Хүний Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамны Сайд С.Эрдэнэ
-МАН-ынхан өмнө нь засгийн эрх барьж байхдаа олон будлиан тарьж байсан.
Харин одоо иргэд, сонгогчдоос оноо авах гэж ийм зүйл ярьж байгаа юм. Засгийн газрын гишүүд ажлаа хийж байгаа.
Бид улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалд дүгнэлт хийгээд бодлогоо тодорхойлоод ажиллаж байна.