Сайдууд мэдээлэл хийнэ
“Шинэчилж шийдье” уулзалт болно
2013.08.08

Сайдууд мэдээлэл хийнэ

УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгчийн хамтаар уулзан эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханш, Монголбанкны зүгээс дорвитой арга хэмжээ авах талаар ярилцжээ.

Уг уулзалтаар иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх шаардлагатай талаар ч яригдсан бөгөөд холбогдох яамдын сайд, Монголбанкнаас тодорхой мэдээллийг өгөх чиглэл өгчээ.

Энэ дагуу Уул уурхайн сайд Д.Ганхуяг маргааш хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр болжээ. Мөн Сангийн яамны сайд Ч.Улаан бондын зарцуулалтын талаар, Монголбанкнаас валютын ханшны тухай, үүнийг зохицуулахын тулд ямар арга хэмжээ авч буй талаар мэдээллэх аж.

Эдгээр мэдээллийг хийх цаг өдөр одоогоор тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн ирэх долоо хоногийн хоёрдахь өдрийн 14.00 цагт болох “Шинэчилж шийдье” уулзалтаар Засгийн газраас цаг үеийн асуудлаар ямар шийдэл хэрэгжүүлж буй талаар нээлттэй танилцуулах гэнэ.