2013.08.15
Н.Алтанхуяг: Өрөнд баригдахгүйн тулд зээлсэн мөнгөө төлөх л хэрэгтэй
Өнөөдөр нэг жилийн дотор эдийн засаг тогтворгүйжиж ам.долларын ханш хямралын үеийнх хүртэл нэмэгдэж төсвийн алдагдал ихсэж гадаадын хөрөнгө 60-40 хувь буурч байгаа нь Шинэчлэлийн Засгийн газрын ажлаа хийж чадахгүй шоудалт нь ихэссэнтэй шууд холбоотой гэж сөрөг хүчин үзэж байгаагаа мэдэгдсэн.
Үүсээд байгаа нөхцөл байдалд сөрөг хүчин, эрх баригч АН-ынхан өөрсдийн байр суурийг ийн илэрхийлжээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-800 сая ам.долларын өртэй хасах оноотой Монгол Улсын Засгийн газар өмнөх дөрвөн жилийн хугацаанд гаднаас өр зээл аваад тэрнийгээ ашиггүй зүйлд зараад дууссан.
Алт, зэс, нүүрсээ гадагшаа гаргаж чадаж байгаа ч ямар ч мөнгө орж ирэхгүй байгаа нь өрөндөө өгөөд дуусч байгаагийнх
Өнөөдөр өрөнд баригдахгүйн тулд зээлсэн мөнгөө төлөх л хэрэгтэй. Монголчууд алт, зэс, нүүрсээ гадагшаа гаргаж чадаж байгаа ч ямар ч мөнгө орж ирэхгүй байгаа үнэн шалтгаан нь өрөндөө өгөөд дуусч байгаа юм.
Товчхондоо бол өмнөх хүмүүсийн балгийг барагдуулж дийлэхгүй байгаа нь эдийн засгийг тогтворгүй болгох нэг томоохон хүчин зүйл