Л.Энх-Амгалан гишүүн Ц.Сэдванчигийг буруутгав
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг
2013.08.09

Л.Энх-Амгалан гишүүн Ц.Сэдванчигийг буруутгав

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон  “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг нар уул уурхайн нөхцөл байдлын талаар жиргэж, санал солилцов.

Эрхэм гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Сэдванчигийг Рио Тинтод захидал бичсэнийг нь буруутгаж “Таны үйлдэл дарьтай торх руу гал шидлээ. Энэ бол татарч буй хөрөнгө оруулалтын урсгалд маш буруу зүйл.

Хятадын нүүрсний зах зээлээс Монголынх шахагдлаа. Учир нь маш энгийн монгол нүүрс үнийн хувьд өрсөлдөх чадваргүй болсон. УИХ-д бүх бололцоо, эрх мэдэл нь байгаа. УИХ болон Засгийн газар дэндүү удаан амарч байна” хэмээв.  

Маш энгийн монгол нүүрс үнийн хувьд өрсөлдөх чадваргүй болсон.

Харин хариуд нь “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг “Жинхэнэ бодитой үндэслэл, шалтгааныг олж эмчлэх нь зүйтэй.

Оюутолгой төсөлд орох мөнгөний үнэр авчихаад хошуурч байгаа хэсгийг би сайн ойлгож байгаа шүү. Дээр нь хоорондоо өрсөлдөөд тэдний аманд орсон. Олон зүйлтэй холбоотой” гэлээ.

Үүнээс харахад эрхэм гишүүн Л.Энх-Амгалан Ц.Сэдванчигийг нэлээд буруутгаад авлаа.