Хятад, Монголын хуралдаан дээр Д.Дамба даргын хэлсэн үг
Хөх хотод зохион байгуулагдсан Хятад, Монголын нүүрсний худалдаа хамтын ажиллагаа хуралдааныг нээж монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба үг хэллээ.
Энэхүү хурал маань хэд хэдэн зорилгыг агуулж байна. Үүнд:
-Хоёр улсын нүүрсний худалдааг тасалдуулахгүй байх.
Хоёр улсын нүүрсний худалдаанд олон улсын зах зээлийн үнэ стандартыг нэвтрүүлэх
-Хоёр улсын нүүрсний худалдаанд олон улсын зах зээлийн үнэ стандартыг нэвтрүүлэх
-Хоёр улсын нүүрсний тээвэрлэлтийн төрлийг олшруулах Тухайлбал, авто тээврээс төмөр замын тээвэрлэлтийг нэвтрүүлэх
-Монголын нүүрсийг БНХАУ-ын нутгаар дамжуулан гуравдагч орон руу гаргах боломжийг бүрдүүлэх
-Мөн нүүрсний салбар дахь хоёр улсын төр засгийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх хамтын ажиллагааг илүү шинэ шатанд гаргах шаардлагатай байна.