Нүүрс шингэрүүлэх үйлдвэрлэлийн төсөлд хувийн хэвшлийн саналд тулгуурлана
УИХ-ын Гишүүн, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Сайд Х.Баттулга
2013.07.29

Нүүрс шингэрүүлэх үйлдвэрлэлийн төсөлд хувийн хэвшлийн саналд тулгуурлана

Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан "Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай" хэлэлцээрийн хүрээнд "Нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах төсөл"-ийг хэрэгжүүлэхээр болсон билээ.

Мөн төслийг хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах төслийн нэгжийг байгуулахаар тогтсон. Төслийн нэгжийг нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн тамгын газар, Ерөнхий сайдын ажлын алба, Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, салбарын төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцуулан байгуулсан.  Уг ажлын хэсгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ахалж байгаа.

Дээрх хэлэлцээрийн хүрээнд Монгол болон ХБНГУ-ын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллахаар гэрээ байгуулж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ХБНГУ-ын "Тюссен" групптэй нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэх санамж бичгийг шинэчлэн байгуулах уулзалт зохион байгууллаа.

Үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийнхний саналыг авах юм байна. Боловсруулсан бензин нь стратегийн бүтээгдэхүүн учраас үйлдвэрийн тодорхой хэсгийг төр эзэмших нь зүйтэй гэж үзэн төрлийн эзэмшлийн хувийг 51 байхаар шийдвэрлэсэн аж.