Ерөнхий сайд өнөөдөр цахим хурал хийнэ
Цахим хурал
2013.08.07

Ерөнхий сайд өнөөдөр цахим хурал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 11.30 цагт Аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийхээр болжээ. Тэрбээр аймгийн удирдлагуудтай цахим хурал хийсээр удаж байна.

Ерөнхий сайдын хувьд баяр наадам дуусаж, намар эхэлж байгааг сануулах хурлыг аймгийн Засаг дарга нартай хийх нь.

Наадмын дараа намар гэдэг учир өвлийн бэлтгэл ажлыг ярих цаг нь ирсэн болохоор ийнхүү аймгийн удирдлагуудтай цахим хурал хийх гэж байна.