Завхан аймаг Тосонцэнгэл сум
2013.07.26

Тосонцэнгэлд бүтээн байгуулалт өрнөж байна

Түүхийг нь харвал зарим аймгаас ч урт настай сум цөөнгүй байгаагийн нэг нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум. Тосонцэнгэл сум албан ёсны тоогоор 8494 хүн амтай ч бодит байдал дээр тус суманд 10 мянга гаруй хүн ажиллаж, амьдарч байна.

Хэдий томоохон суурин газар ч гэлээ төвөөс алслагдсанаас болж дэд бүтэц сул хөгжсөн, ердөө өнгөрсөн жилийн намар төвийн эрчим хүчний шугам сүлжээнд холбогдож, байнгын эрчим хүчээр хангагджээ. Оройтсон ч гэлээ эрчим хүчний энэ сэргэлтийг дагаад жижиг дунд үйлдвэрлэл хөгжих эхлэл тавигдаж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Бид жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тухай үзэл баримтлал, хуульд нь нэмэлт өөрчлөлт оруулж, малчдыг хөдөлмөр эрхлэх статустай болгосноор жижиг дунд үйлдвэрийн шугамаар олгож буй хүү багатай, урт хугацаатай зээлд малчдыг хамруулна.

Тус сумын төсөв энэ жил 3,2 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн нь 90 жилийн түүхэн дэх анхны тохиолдол нь болжээ.

Мөн цаашид малчдын малын тоо толгойг өсгөх, залуу малчдыг төрийн бодлогоор дэмжиж малжуулах, ингэснээр өөрсдөд нь ажлын байрыг бий болгох, хөдөлмөр эрхлэх боломжууд нь бүрдэнэ гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Я.Санжмятав хэлэхдээ, Аймаг орон нутгийнхаа хүмүүсийг ажилтай, орлоготой байлгаж, энэ сайхан байгалийн бүтээгдэхүүнийг зөв ашиглах хэрэгтэй. Бид жимсээ түүгээд Улаанбаатарт зах дээр зардаг биш.

Жимсээ хатааж, гадаадад боловсруулах нь зөв. Түүнчлэн манай хаа ч байхгүй цэвэр ариун, догшин Идэрийн голд тул болоод бусад олон загаснууд байдаг. Энэ өндөр үнэ бүхий бүтээгдэхүүн рүүгээ орж чадаагүй байсан. Одоо орох ёстой. Үүнийгээ бас хамгаалах ёстой гэв.

Завхан аймаг

Тус сумын 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ жил тус сумын төсөв 3,2 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн нь 90 жилийн түүхэн дэх анхны тохиолдол нь болоод байна. Тэгш ойтой жил хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь сумын удирдлагуудад таатай боломж олгожээ.

Тамгын газар болон шүүх прокурорынхоо байрыг шинэчилж, орчин үеийн хийц загвартай соёлын төвийн барилгын ажлаа эхлүүлсэн байна. Мөн гудамж талбайн гэрэлтүүлгийг шийдэж сумын төвийн өнгө төрхийг зассан байгаа юм.