Ерөнхий сайдын амны бэлэг
Улирч одсон УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиар намдаа маш том амжилт авч ирсэн, “амны хишигтэй” дарга гэдгээр намынхаа нөхдөд хүндлэгдсээр яваа Ерөнхий сайд Н.Алтанхуяг аргагүй л амны бэлэгтэй нэгэн гэдгээ “Бүтээн байгуулалтын цаг”-аар дахин нотлов.
Баянхонгор, Дундговь, Өмнөговиос Улаанбаатар тийш тавьж байгаа засмал замын ажлын талаар салбарынх нь сайд жаахан бүтэлгүй юм ярьтал “За одоо дандаа бүтэхгүй байна, болохгүй байна гэж ярихаа болъё. Ямар ч гэсэн Баянхонгор, Дорнодын зам энэ намар ашиглалтад орно.
Түүнийг нүдээрээ инээсэн ухаалаг шинжтэй, аливааг зохицуулах эв дүйтэй, улс төрд хол явах нэгэн гэлцдэг.
Ер нь тэгээд болж бүтэхгүйг дуудаад байхаар ажил урагшаа явахгүй шүү дээ. Харин болж бүтэж байгаагаа ахиухан ярьж бай” гэсэн нь танхимынх нь сайдуудын урмыг сэргээсэн юм. Түүнийг нүдээрээ инээсэн ухаалаг шинжтэй, гэхдээ аливааг зохицуулах эв дүйтэй, улс төрд хол явах нэгэн гэлцдэг.
Угаас социал демократууд аливаа асуудлыг хурцдуулалгүй алтан дунджийг нь олоод явдаг учир ялалт, амжилт тэдэнтэй ойр байдаг гэх хүн ч олон байдаг.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэгэн судалгааны дүнг сонссон Н.Алтанхуяг сайд ч “Манай хүн ялах нь гарцаагүй” гэж намынхаа нөхдийг баясгаж байж. Ер нь л Ерөнхий сайд тун ч амны бэлэгтэй нэгэн бололтой дог оо.