Уучлагч
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Н.Энхбаярт уучлал үзүүлэх зарлигт гарын үсэг зурав.
Н.Энхбаярт уучлалт үзүүлсэн зарлигт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 401 дүгээр ангийн ялтан Намбарын Энхбаярт уучлал үзүүлж үлдэж буй ялаас нь чөлөөлсүгэй” хэмээсэн байсан бөгөөд Н.Энхбаярт зарлигийг уншиж танилцуулснаар түүнийг сулласан юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь 2009 онд Ерөнхийлөгч болсон даруйдаа “Монгол Улс цаазын ялаас татгалзсан улс болно” хэмээн мэдэгдэж байсан юм. Түүний уг санаачилгыг дэлхийн улстөрчид хийгээд хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд өндрөөр үнэлсэн удаатай.
Үнэхээр энэ өдөр олон хүний хувьд ерөөл бүхэн биелсэн сайхан өдөр болсон байх.
Гэхдээ түүний санаачилга манайхны эсэргүүцэлтэй тулгарч байсан ч өдгөө хэрэгжиж буй. Ингэснээр цаазын ял авсан хоригдлууд өршөөгдөж, бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлэх болсон.
Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж өчигдөр өөрийн твиттер хуудаснаа “Өглөөний мэнд. Хүн өглөгч сэтгэл, хайр энэрлээс үүссэн гэж зүүдэлж сэрлээ. Ерөөл бүхэн биелсэн сайхан өдөр болог” хэмээн жиргэсэн юм.
Үнэхээр энэ өдөр олон хүний хувьд ерөөл бүхэн биелсэн сайхан өдөр болсон байх. Ийнхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн үе Монголын төрийн жолоог атгаж явсан Н.Энхбаярыг уучлах зарлиг гаргаж олон хүнийг баярлууллаа.