НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч итгэмжлэхээ барилаа
Гадаад харилцааны сайд Л.Болд, НҮБХАС-гаас МУ-д суух Суурин төлөөлөгч Китахара Наомигийн хамт
2013.07.31

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч итгэмжлэхээ барилаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Хүн амын сан (НҮБХАС)-гаас Монгол Улсад суух Суурин төлөөлөгч Китахара Наомийг үүрэгт ажилдаа орж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.

НҮБХАС-ийн суурин төлөөлөгч К.Наоми өөрийг нь Монгол Улсад тохоон томилсон НҮБХАС-ийн Гүйцэтгэх захирлын Итгэмжлэх захидлыг Гадаад харилцааны сайд Л.Болдод гардуулав.

Монгол Улс НҮБХАС-тай 1978 оноос хамтран ажиллажээ.

Монгол Улс НҮБХАС-тай 1978 оноос хамтран ажиллаж иржээ. Гадаад харилцааны сайд, Суурин төлөөлөгч нар Монгол Улс, НҮБХАС-ийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид  хамтран  хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Сайд Л.Болд Суурин төлөөлөгчид К.Наомид ажлын амжилт хүсээд Монгол Улсын төр, Засгийн газрын байгууллагууд түүнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгийг тэмдэглэв.