Л.Болд сайд Жан Асселборнтай уулзлаа
Өнөөдөр Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Люксембургийн Их Гүнт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Жан Асселборн Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд, Люксембургийн Их Гүнт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Жан Асселборн нар хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар ярилцсан юм.
Уулзалтын үеэр
Мөн олон улсын тулгамдсан зарим асуудал болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцлоо.
Энэхүү айлчлал нь Люксембургийн Их Гүнт Улсын талаас Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын түвшинд хэрэгжүүлж буй анхны айлчлал болж байна.
Өмнө нь тус улсын Ерөнхий сайд Жан Клод Юнкер манай улсад 1998, 2008 онд айлчилж байсан.
Айлчлалын хүрээнд Люксембургийн Их Гүнт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Жан Асселборныг Шадар сайд Д.Тэрбишдагва мөн хүлээн авч уулзлаа.