“Койка”-гийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл БНСУ-ын “Койка” олон улсын байгууллагын монгол дахь суурин төлөөлөгч ноён Чой Хын Юлыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр “Койка”-гийн шугамаар Улаанбаатар хотод хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, цаашдын зорилтын талаар санал солилцжээ.
Ангилан ялгах үйлдвэрт өдөрт 80 тонн хог хаягдал боловсруулж, 1,6 тонн хатуу түлш гарган авах боломжтой.
“Койка” Олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжиж байна.
Тухайлбал, нийслэлд хог хаягдлыг ялгах, боловсруулах, хог хаягдлын хатуу түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах тухай төслийг нийслэлийн өмчийн хариуцааны газартай хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Ангилан ялгах үйлдвэрт өдөрт 80 тонн хог хаягдал боловсруулж, үүнээсээ 1,6 тонн хатуу түлш гарган авах боломжтой юм.
Мөн цаашид Улаанбаатар хоттой хамтран “Смарт сити” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.