Л.Энх-Амгалан гишүүн сумынхаа эмнэлэгт бүрэн тоноглогдсон автомашин бэлэглэв
Энэ жил Мэргэн гүний хошуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын 90 жилийн ой тохиож байна.
Засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаар тогтоолоор аймгийн хуучин нэр ба чуулганыг өөрчлөхөд Цэцэрлэг, Мандал уулын аймгийг Рашаант уулын хошуу дотроо найман сум байсны нэг нь Рашаант сум байгуулагджээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 90 жилийн ойн түүхэн номыг хэвлүүлж тус сумын хүн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон автомашиныг баярынх нь үеэр бэлэглэсэн юм.
Рашаант сум бол манай Хөвсгөл аймгийн үүд, алтан босго сум.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлэхдээ, Рашаант сум бол манай Хөвсгөл аймгийн үүд, алтан босго сум. Үүд сум хөгжиж байж тухайн аймаг хөгждөг. Үүний адилаар рашаант сум хөгжил дэвшлээрээ тэргүүлж байж Хөвсгөл аймаг хөгжих ёстой. Тиймд энэ сумынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулна гэж бодож байна гэлээ.
Тус сумын ойд ирсэн зочид, зэргэлдээ сумын уяачид, наадамчдын зүгээс ойг өндөр зохион байгуулалттай, хог хаягдал багатай, архигүй сайхан зохион байгуулж байгааг онцолж байв.