Су.Батболд гишүүн морь уяж байна
УИХ-ын чуулган завсарлаж гишүүд ээлжийн амралтаа эдлэхээр зүг бүр тарж одсон. Чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд ямар ажил амжуулж, хаагуур явааг сонирхохоор утас цохив.
УИХ-ын гишүүн Су.Батболд: Төв аймгаас сонгогдсон түүнийг нутгийн наадам гээд завгүй явааг нь мэдсэн хэдий ч утас цохилоо. Хэд дуудаад авахгүй нь дээ гэтэл “байна уу” гэх нь тэр. Тэрбээр Төв аймгийн 90 жилийн ой гээд толгой өндийх завгүй яваа бололтой.
Тэрбээр Төв аймгийн 90 жилийн ой гээд толгой өндийх завгүй яваа бололтой.
Дээр нь аймгийнхаа уяачдын холбооны тэргүүн тул арга хэмжээнүүдэд нь гар бие оролцон зохион байгуулах үүрэг хүлээжээ.
Хэдий ундарсан их ажилтай ч аймгийнхаа ойд сойхоор хэд хэдэн насны морьд уяж буй гэнэ. Мөн сумын наадмуудаар хурдан хүлгүүдийнхээ хөлсийг нь гаргажээ.
Төв аймагт зуншлага оройтсон ч сайхан болж байгаа аж. Аймгийн 90 жилийн ой нөгөөдөр болно. Сонирхуулахад эрхэм гишүүний амралт ирэх сарын 10-наар дуусгавар болж, ажилдаа гарна гэсэн шүү.