Наадмын зохион байгуулах хороо хуралдлаа
2013.07.24

“Монгол наадам цогцолбор” хэрэгтэй

Үндэсний их баяр наадмын зардалд 1.5 тэрбум төгрөгийг баталсан бөгөөд наадамчин олны эрүүл, цэвэр, тав тухтай орчинд баярлуулахад анхаарч үзэгчдийн суудлаас эхлэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг шинээр хийсэн.

Баяр наадмыг зохион байгуулах 9 салбар хороонд нийт 175 хүн ажиллаж баяр наадмын үйл ажиллагааг батлагдсан хувиар төлөвлөгөөний дагуу тогтоосон хугацаанд амжилттай зохион байгуулжээ.

УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва:

Төв цэнгэлдэх хүрээлэн машинаа тавихад, 999 дуучид, биелээчид, газрын зураг бүтээхэд багадаж байна. Тиймээс "Монгол Наадам цогцолбор" барих асуудлыг та бүхний саналыг үндэслэн 8 сарын 3-ны засгийн газрын хуралдаанаар тодорхой асуудал болгож оруулах болно. Түгжрэлгүй байж болдог юм байна гэдгийг манай удирдлагууд маш богино хугацаанд 22-ын товчоог зохион байгуулалтад оруулснаар харуулж чадлаа.

Наадам сайхан болсон ч нэмж хийх шаардлагатай ажил олон байгааг зохион байгуулах хорооныхон хэлж байна. төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянган хүний суудалтай нь хотын нийт хүн амын нэг хувь нь л цэнгэлдэхэд орж наадах боломжтой гэсэн үг.

Тиймээс цаашдаа цаг алдалгүй монгол наадам барих ажлыг эхлүүлэх хэрэгтэйг үндэсний хорооныхон мэдээлж байлаа.