Б.Гарамгайбаатар гишүүн Хэнтийг зорино
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар
2013.07.25

Б.Гарамгайбаатар гишүүн Хэнтийг зорино

Улсын наадам өнгөрсөн ч аймаг, сумын тэгш ой жижиг наадмууд шил шилээ даран үргэлжилсээр байна. Үүнийг тохиолдуулан хөдөөнөөс сонгогдсон УИХ-ын гишүүд баярын арга хэмжээнд оролцохоор нутаг нутгийнхаа зүг хүлгийн жолоо залсан сурагтай.

Тухайлбал, Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Дашдорж нарыг энэ эгнээнд нэрлэж болох юм.

Учир нь Хэнтий аймгийн 90 жилийн ойг “Зүүн бүсийн хурд”- тай хамт маргааш эхлүүлж, 28-нд дуусгана. Тиймээс Б.Гарамгайбаатар гишүүн өнөөдөр Хэнтийг зорьж, 90 жилийн ойн арга хэмжээнүүдэд ээлж дараалан морилж, нутгийн зон олонтойгоо наадамлах юм билээ.

Гэхдээ тэрбээр саяхныг хүртэл амралтаа авалгүй ажилласан гэнэ. Харин хэдийд ээлжийн амралт нь эхлэхийг тэр өөрөө ч мэдэхгүй сууна. Ямартай ч Б.Гарамгайбаатар гишүүн ундарсан их ажилтай байгаагаа утсаар холбогдоход учирласан юм.