Ази, Америк, Номхон далайн орнуудын Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн Хурал боллоо
“Хүн амын тооллогын олон улсын 26-р бага хурал” Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тус хурлын 2013 оны 06-р сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэд хэдэн шийдвэрийг гаргасан байна.
Үүнд:
2014 онд зохион байгуулагдах 27-р бага хурлыг Япон улсад хийхээр шийдвэрлэсэн бөгөөд Нийгэмлэгийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга нарыг сонголоо.
Ази, Америк, Номхон далайн орнуудын үндэсний тооллого, Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Франк Витрано улиран сонгогдож, дэд ерөнхийлөгчөөр Үндэсний статистикийн хорооны ХАОСТТ-ны дарга А.Амарбал, нарийн бичгийн даргаар БНСУ-ын статистикийн сургалтын институтын дарга ноён Бонхо Чой нар сонгогдсон байна.