Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2013.07.17

Э.Бат-Үүл цахилгаан станцуудын өвлийн бэлтгэл ажилтай танилцлаа

Хотын дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн өвлийн бэлтгэл ажилтай өчигдөр танилцлаа. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК нь нийслэлийн бүх дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаанаар хангадаг бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 50 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг юм байна.

Тус газрын урсгал засварыг ирэх аравдугаар сарын 15-нд дуусах аж.

Харин “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь энэ зун Улаанбаатар хотын дулааны сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон өөрийн хөрөнгөөр 5,8 тэрбум төгрөгийн засварын ажил хийж байгаагаа дуулгалаа.