
Захууд хэзээнээс ажиллаж эхлэх вэ?
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй амарсан.
Захуудын ихэнх нь энэ сарын 14-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн бол “Нарантуул” худалдааны төв энэ сарын 19-нийг хүртэл, “Хархорин” зах энэ сарын 17-нийг хүртэл ажиллахгүй амрах ажээ. Мэдээлэл хүргэх үүднээс томоохон захуудын ажиллаж эхлэх цагийн хуваарийг хүргэе.
“Нарантуул” худалдааны төв: долдугаар сарын 11-19-ний өдрүүдэд амарна.
“Хар хорин” худалдааны төв: энэ сарын 11-16-ны өдрүүдэд амран, 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Барс” худалдааны төв: наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11, 12, 13-нд амарна.
“Хүчит шонхор” худалдааны төв: энэ сарын 11-15-нд амарна.
“Да хүрээ трейд” техникийн зах: энэ сарын 15-нийг хүртэл амарч, долдугаар сарын 16-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.