“Ажилтай, Орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн нээлт болно
МЗХ-ноос санаачилан Хөдөлмөрийн яам, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржтэй хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, Орлоготой Монгол залуу” хөтөлбөр хэрэгжижэхлэн, цагийн ажил хийж хийж, эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцох залуусыг бүртгэн, оюутан залуучууд эхнээсээ ажилтай, орлоготой болж эхлээд байна.
Тэгвэл тус хөтөлбөрийн нээлт өнөөдөр буюу Даваа гарагийн 11 цагт МЗХ-ны төв байрны өмнөх талбайд болох гэж байна.
Хөтөлбөрийн нээлтэнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Хадхүү, Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн газрын дарга Б.Бат-амгалан, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбат мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, “Ажилтай, Орлоготой Монгол залуу” хөтөлбөрт нэгдсэн дэмжигч байгууллагууд болон уг хөтөлбөрт хамрагдаж ажилд орсон оюутан, залуучууд оролцох юм байна.
Түүнчлэн “Сумын залуус” төсөлд хамрагдан 21 аймгийн 331 сумдад ажиллах “Дөрвөн бэрх” багийн гишүүдэд үнэмлэх, туг, ажиллах удирдамж, дэмжигч байгууллагуудын бэлэг дурсгалын зүйлсийг албан ёсоор хүлээлгэн өгөх аж.
Эдгээр төсөл хөтөлбөрт хамрагдсан залуучууд өнөөдрөөс эхлэн ажилдаа орж байгаа бөгөөд хөтөлбөрийн нээлтийн дараагаар өөрсдийн ажиллах хөдөө, орон нутгийг зорин хөдлөх юм.