Тангараг өргөх ёслолын ажлын хэсэг байгуулагдлаа
УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах ажлын хэсэг байгууллаа.
Уг ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ахалж, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар ажиллахаар боллоо. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Бакей, Ш.Түвдэндорж, Д.Эрдэнэбат, Л.Болд, Ч.Улаан, Д.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр, Л.Гантөмөр, С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар багтжээ.
Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт, Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дарга Д.Нямжав, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Ш.Болорсүх, Кибер аюулгүй байдлын газрын дарга П.Баттөр нарын бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэл ажлыг хангахаар болжээ.