Сталины хүрэл маск 5,6 мянган долларын үнэд хүрэв
2012.01.26

Сталины хүрэл маск 5,6 мянган долларын үнэд хүрэв

Өчигдөр Британийн «Mullock’s» ордонд болсон дуудлага худалдааны үеэр ЗХУ-ын удирдагч агсан Иосиф Сталины хүрэл маскийг 3,6 мянган фунт стерлинг буюу 5,6 мянган доллароор худалджээ. Харин худалдан авагч нэрээ нууцлахыг хүссэн байна. Үнэ хаялцуулсан Сталины хүрэл маск нь Өрнөдийн алдартай урлаг судлаач Жеймс Берчийн 1990-ээд оны үед ЗХУ-д зорчихдоо худалдан авч байсан хоёр ийм маскны нэг нь ажээ. Берч 1980-1990-ээд онд ЗХУ-д байнга зорчиж, Британийн зураачдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж байжээ. Тэрбээр 1990-ээд оны үед авангард дуэт «Гилберт, Жорж» гэдэг нэрээрээ алдартай Британийн алдартай зураачид болох Гилберт Прош, Жорж Пассмор нарын хамт Москвад ирж, үзэсгэлэнгээ гаргаж байсан гэнэ. Берч чухам энэ үеэр Сталины хоёр маскийг худалдан авчээ. Тэдгээрийн нэгийг хэдэн жилийн дараа «Sotheby’s» дуудлагын ордонд үнэ хаялцуулсан бөгөөд одоо нэгэн хувийн цуглуулагчид хадгалагдаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.