УИХ-ын Гишүүн, Хүний Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайд С.Эрдэнэ
2013.06.10

С.Эрдэнэ: Боловсрол, эрүүл мэндийн салбарт өөрчлөлт гараагүй

УИХ-ын Гишүүн, Хүний Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайд С.Эрдэнэтэй эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, хүний хөгжлийн сэдвийн хүрээнд ярилцлаа.

Манай улс хүн амын хөгжлийн индексээр дэлхийн 160 гаруй орноос 2011 онд 110-т жагсаж байсан бол 2012 оны байдлаар 108-д жагсаж хоёр байраар урагшилсан. Үүнээс хүн амд үзүүлж байгаа бодлого зөв гэж дүгнэхэд өрөөсгөл болно.  

Хөгжлийн үзүүлэлтийг ДНБ-ны нэг хүнд ноогдох орлого, эрүүл мэнд, боловсролын салбарын үзүүлэлтийг харгалзан үздэг. Манай улсын хувьд уул уурхайн орлого өссөнтэй холбоотой ДНБ-ны нэг хүнд ноогдох үзүүлэлт өссөнөөс л бид хоёр байр ахисан тэрнээс биш эрүүл  мэнд, боловсролын салбарт өөрчлөлт гараагүй.

Эрүүл хүн эх амжилт нээлттэй өдөрлөг

Одоогоор хүн амыг ахмад, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн таван бүлэгт ангилдаг. Хүн амын бүлгийн өмнө тулгарч байгаа асуудлын талаар үндэсний чуулган зохион байгуулж байна.

Үүнээс харахад эдийн засаг өсч байна гэж ярьж хөгжлийн гол үзүүлэлт болсон чухал салбарт өөчлөлт гарахгүй байна. Монгол улс хүн амын хөгжилд анхаарахгүй байна гэж дүгнэж болно.  

 Хоёрдугаар сард ахмадын, гуравдугаар сард эмэгтэйчүүдийн үндэсний чулган зохион байгуулсан. Харин удахгүй таван сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулган хийхээр нэг сарын аян зарлаад байна. Таван сарын сүүлээр залуучууд, зургаан сард хүүхдийн үндэсний чуулган зохион байгуулахаар төлөвлөсөн.      

Энэ их хөрөнгө мөнгө зарцуулан, ажил болгож  үндэсний чуулган зохиож  байгаа зорилго нь хүн амын хөгжлийн цогц бодлого боловсруулахын тулд юм. Чуулганы үеэр хэлэлцүүлэг өрнүүлж, хүн амын бүлгүүдийн өргөн оролцоотойгоор тэдний санал бодолыг тусган цогц бодлогоо боловсруулах зорилготой.

Зургаан сард хүүхдийн чуулган дууссаны дараа үндсэн бодлого боловсруулах ажилдаа орно. Ингээд ирэх намрын чуулганаар хүн амын бодлогын төслийг өргөн барьж хэлэлцүүлэн батлагдвал Монгол улс хүн амын хөгжилийн цогц бодлоготой болох юм.