С.Эрдэнэ: Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
2012.11.29

Зорилтод бүлгийг тодорхойлсоноор хавтайрсан халамж багасна

"Нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх нь" Үндэсний чуулганыг нээж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ үг нь дээ:

"Монголчууд бид дэндүү цөөхүүлхнээ атлаа ядуучуудын омог аймаг бий болговол манай үндэсний эмгэнэл болох бизээ. Хэдэн жилийн өмнө хийсэн "Нохойн орон" хэмээх баримтат киног та бүхэн санаж байгаа байх, тэр кинонд гарсан нийгмийн эмзэг байдал одоо ч байсаар байна. Хүн сонсоход шимширмээр байдлаар амьдарч байгаа айл өрхүүд олон байна, хог ухаж өл залгадаг хүмүүс, орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэд ч байна. Ийм амьдралтай иргэдийн талаар анхаарч тодорхой бодитой арга хэмжээ авах цаг нь болсон гэж үзэж байна."