С.Эрдэнэ: Халамж бүгдэд биш, хэрэгтэй хүмүүст нь очих ёстой
"Нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх нь" Үндэсний чуулганыг нээж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ үг хэлэв
2012.11.29

С.Эрдэнэ: Халамж бүгдэд биш, хэрэгтэй хүмүүст нь очих ёстой

Эрхэм хүндэт УИХ-ын эрхэм гишүүд ээ, Эрхэм хүндэт Засгийн газрын гишүүд ээ, Эрхэм хүндэт Нийгмийн халамжийн ажилтнууд аа, Эрхэм хүндэт зочид, хатагтай ноёд оо!

"Нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх шинчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх нь" Үндэсний чуулганд бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Та бүхэндэээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Юуны өмнө, энэхүү чуулганд Нэгдсэн Үндэсний Байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн гэсэн олон улсын томоохон байгууллагуудын төлөөлөл оролцож хүн амын хөгжил, нийгмийн халамжийн чиглэлээр хуримтлуулсан арвин туршлага, мэдээллээ хуваалцахаар илтгэл тавьж байгаад нь Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдаж, шинэчлэлийн зарчмаар тууштай ажиллахаар ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэх ажилдаа орж эхлээд хэдийн 100 өдөр болжээ. Шинэчлэлийн Засгийн тазар хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзаж, халамж шаардагдах хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилт дэвшүүлсэний дагуу зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн халамжийн бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэх асуудлыг салбарын нийт хамт олонтойгоо нухацтай хэлэлцэхээр өнөөдрийн Үндэсний чуулганыг зохион байгуулж байна.

Монгол Улс эзэн Чингис хааны үед л дайнд амь үрэгдэгсдийн ар гэр өнчин ядуусыг дэмждэг байсан ба 1990 оны ардчилсан хувьсгалаас өмнөх нийгэм хангамжийн тогтолцооны үед ч олон хүүхэдтэй эхчүүд, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд, ахмад настнуудаа төрөөс илүүтэй хамгаалан дэмждэг байсан.

1995 онд Нийгэм хангамж ба даатгалын салбараас нийгмийн халамжийн асуудлыг салган Нийгмийн халамжийн тухай анхны хуулийг батлуулж, 21 аймаг, 9 дүүрэгт нийгмийн халамжийн байгууллагуудыг байгуулснаас хойш 17 жил өнгөрч,одоо 1000  гаруй ажилтантай нийгмийн халамжийн бие даасан салбар болж өргөжжээ.

Хөдөлмөр эрхэлж, орлого олох бололцоо хязгаарлагдмал хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байнгын асаргаа шаардлагатай хүмүүс, өнчин хүүхдүүд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг, харж хандах хүнгүй ахмад настан зэрэг ядууралд өртөх эрсдэл өндөртэй хүн амын эмзэг бүлгүүдэд нийгмийн халамжийг хүргэхийг манай улс зорьж ирсэн. Нийгмийн халамжийг эдгээр иргэдэд хүргэхийн зэрэгцээ 2006 оноос эхлэн нийт хүн амд чиглэсэн нийтлэг мөнгөн дэмжлэгүүдийг төрөөс мөн олгох болсон билээ. Тухайлбал, Хүний хөгжил сангаас иргэн бүрт хишиг, хувь олгоход 2011 онд 721,6 тэрбум төгрөг зарцуулсан байна.

1990-ээд онд манай улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр буурай хөгжил-тэй орнуудын тоонд орж байсан. Үндэсний Статистикийн Хорооноос 1995 овд анх удаа хийсэн амьжир-гааны түвшний түүвэр судалгаагаар ядуурлын түвшин 35,6 хувь байлаа. Тэгвэл 2010 онд Дэлхийн банкны атласын аргаар тооцсон нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2251 америк долларт хүрч, Монгол Улс дундаж хөгжилтэй орнуудын тоонд орлоо. Энэ нь сүүлийн жилүүдэд олборлох үйлдвэрлэл өссөн, манай эскпортын бүтээгдэхүүний дэлхий зах зээлийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор бий болсон эдийн засгийн өсөлт гэдгийг бид бүхэн мэднэ:

Гэхдээ эдййн засгийн өсөлтийг дагаж ядуурал буурдаг боловч манайд ядуурлын түвшин төдийлөн дорвитой буурахгүй байна. 2011 оны байдлаар ядуурлын хамралтын хүрээ 29,8 хувь байгаа бөгөөд Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтот ядуурлын түвшинг 2015 он гэхэд 18 хувь хүртэл бууруулах зорилт тусгагдсан. Энэхүү зорилтыг дүгнэхэд ердөө 3 жил үлдсэн боловч Монголд өнөөдөр 3 хүн тутмын нэг нь ядуу байна. Ядуурлын түвшин хедөөд хот суурин газраас илүү өндөр байна. Үүнд хөдөө орон нутагт эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн суурь үйлчилгээ дутмаг, ажилгүйдэл өндөр байгаа нь нөлөөлж байна.

Төвийн бүс, Улаанбаатар хотын нийт өрхийн 29 орчим хувь нь ядуу байхад Хангай, Баруун бүсийн нийт өрхийн 51 хувиас илүү нь ядуу зүдүү аж төрж байна.

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2010 оны судалгаагаар өрхийн нэг гишүүнд ногдох сарын дундаж хэрэглээ хотод 139940 төгрөг байхад хөдөөд 109780 төгрөг байна. Энэ нь хөдөөгийн иргэд илүү ядуу байгааг бас нотолж байна.

Монгол Улсын хувьд эдийн засгийн болон орлогын тэгш бус байдал өндөр хэвээр байна. Нийт хүн амын 20 хувийг эзлэх хамгийн ядуу бүлэгг нийт хэрэглээний дөнгөж 7,3 хувь ногдож байхад нийт хүн амын 20 хувийг эзлэх чинээлэг бүлэгт хэрэглээний 43,4 хувь ногдож байна гэж Өрхийн нийгэм, эдийн засгийн 2008 оны судалгаагаар тогтоосон. Харин 2010 оны мөн судалгаагаар энэ нөхцөл байдал онц өөрчлөгдөөгүй, бараг хэвээр байна гэж гарчээ.

Хамгийн санаа зовоож буй асуудал бол манай оронд ядуурал олон хэлбэртэй болж орлогын төдийгүй боловсролын, сэтгэлгээ-ний ядууралд нэрвэгдэж, хүн амын зарим хэсэг нь ядууралтай эвлэрч, түүнээс гарах эрмэлзлээсээ няцах хандлагатай болж байгаа явдал юм. Бичиг үсэг тайлагдалтын түвшингээр өмнөх системийн үед олсон амжилт буурч, сургууль завсардалт багагүй хэмжээнд байсаар байна. Энэ бол иргэдийг ирээдүйд ядууралд хөтлөх том шалтгаан болох бөгөөд одоогоор нийт хүн амын 7 хувь нь боловсрол багатайгаас шалтгаалж ядууралд өртөж байна гэсэн тооцоо бий.

Хүн амын дунд ядуурал хэт гүнзгийрэх тусам түүнээс гарахад улам хэцүү болж, үе дамжсан ядуучуудыг бий болгох бөгөөд энэ үед ямар ч арга хэмжээ авсан тусыг эс олж, хэтэрхий оройтсон байх болно.

Монголчууд бид дэндүү цөөхүүлхнээ атлаа ядуучуудын омог аймаг бий болговол манай үндэсний эмгэнэл болох бизээ. Хэдэн жилийн өмнө хийсэн "Нохойн орон" хэмээх баримтат киног та бүхэн санаж байгаа байх, тэр кинонд гарсан нийгмийн эмзэг байдал одоо ч байсаар байна. Хүн сонсоход шимширмээр байдлаар амьдарч байгаа айл өрхүүд олон байна, хог ухаж өл залгадаг хүмүүс, орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэд ч байна. Ийм амьдралтай иргэдийн талаар анхаарч тодорхой бодитой арга хэмжээ авах цаг нь болсон гэж үзэж байна.

Иймд Шинэчлэлийн Засгийн газраас нийгмийн халамжийн бодлогыг ядуурлыг бууруулахад чиглүүлэх, нийгмийн халамж, асрамж зайлшгүй шаардлагатай иргэнийг оновчтой тодорхойлох, зайлшгүй шаардлагатай нэгэнд төр өөрийн халамжаа "хүртээх" төдий бус тэдний эрэлт хэрэгцээнд ний-цүүлэн "хүргэх" зарчмаар ажиллах бодлого баримталж байна. "Бэлэн загас өгөхөөс илүү загас барих аргыг зааж өг" гэсэн Дорнын сайхан үг байдаг. Түүнтэй адилаар, хөдөлмөрлөх чадвартай болов ч ядууралд өртсөн нэгэнийг бэлэн мөнгөөр тэтгэх бус хөдөлмөр хийж орлого олоход саад болж байгаа бэрхшээлийг нь хамтын дэмжлэгтэйгээр арилгаж, тэдний хөдөлмөрлөх нөхцөлийг нь бүрдүүлж, ядуурлаас гаргах олон салбарын хамтын ажиллагааг нэгтгэх шаардлагатай байна. Нийгмийн халамжийн тухай анхны хуулийг 1995 онд баталснаас хойш нийгэм, эдийн засаг, улс төрийн бодлогын өөрчлөлттэй уялдуулан 3 удаа шинэчлэн найруулсан бөгөөд хамгийн сүүлд 2012 онд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлах үед миний бие ардчилсан намын бүлгийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Энэ хуулийг боловсруулж батлуулах явцад хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэдэд халамжийг хавтгайруулан бэлэнчлэх сэтгэлгээнд оруулахгүй байхад анхаарч, хуулинд тодорхой заалтуудыг оруулсан. Үүнд, нийгмийн халамжийн зорилтот бүлэг, түүний дотор нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнийг оновчтой тодорхойлох, нийтийг хамарсан тэтгэмж, дэмжлэгийг зорилтот бүлэгт чиглүүлэх, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд бодитой үр нөлөө үзүүлэх хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх, олон нийтэд түшиглэсэн халамжийн үйлчилгээг дэмжих, нийгмийн халамжийн зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.

Ирэх жилүүдэд нийгмийн халамжийн шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийг зөв тодорхойлоход онцгой анхаарч ажиллах болно. Бид өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох орлогыг орлуулан тооцох аргачлалаар 443,9 мянган өрхийн 1.6 сая иргэний амьжиргааны түвшний мэдээллийг цуглуулан мэлээллийн нэгдсэн сан үүсгээд байна. Энэ нь манай улсад амьжиргааны түвшнээр хийсэн анхны том хэмжээний мэдээллийн сан боловч янз бүрийн шалтгааны улмаас мэдээллийн сан тодорхой хэмжээний алдаатай байгааг үгүйсгэх аргагүй юм. Амьжиргааны түвшин нь доогуур боловч энэхүү мэдээллийн сангийн судалгаанд хамрагдаагүй орхигдсон эсхүл харьцангуй боломжийн амьдралтай ч амьжиргааны түвшин нь алдаатай гарч халамжийн хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэдийг дахин судлах. мэдээллийн сангийн мэдээллийг бодитой болгож, алдааг арилгах шаардлага зайлшгүй тулгарч байна.

Хэрэв бид, хэн ямар хэмжээгээр, яагаад ядуу байна вэ гэдгийг энэхүү мэдээллийн сангийн тусламжтайгаар улс төрөөс ангид, бодитойгоор гаргадаг болчихвол нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээг зохих эзэнд нь үр дүнтэй, оновчтой хэлбэрээр хүргэж, ядуурлыг бууруулах эцсийн зорилгодоо хүрэхэд хялбар байх болно. Мэдээллийн нэгдсэн санг бүхий л салбаруудын, тухайлбал, эрүүл мэнд, боловсрол, түлш эрчим хүч, хөдөлмөр, хууль эрх зүйн салбарын ядуурлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаанд ашигладаг тогтолцоог шинээр бий болгохоор ажиллана. Түүнчлэн дотоод, гадаад, олон улсын донор байгууллагуудын тусламж, үйлчилгээг мэдээллийн нэгдсэн сангийн тусламжтайгаар төлөвлөгөөтэй, хоорондоо харилцан уялдаатай, давхцалгүй, хэрэгцээтэй хувьд ньхүргэдэг тоголцоотой болно.

Нийгмийн халамжийг зорилтод бүлэгт хүргэхдээ зөвхөн бэлэн мөнгө, хүнсний талоноор хязгаар-лахгүйгээр тэдэнд хөдөлмөрлөж амьдрах чадвар, иттэл үнэмшлийг бий болгох үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр иргэдийн дунд хөдөлмөрлөхөөс илүү улсаас бэлэн мөнгө нэхэх хандлага газар авчээ. Иргэд, сонгогчидтой уулзалт хийх үед тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг хэзээ нэмэх вэ гэдэг асуултыг байнга тавьдаг атлаа хаана, ямар, хэдэн ажлын байр шинээр бий болж байгаа талаар арай цөөн асууж байх шиг санагддаг. Монголчууд бид сэтгэлгээний доройтолд орж байгаа биш байгаадаа гэж би эмзэглэдэг.

Одоо эдийн засгийн өсөлт хасах 13 хувьд хүрч байсан 1993 он биш харин хурдацтай эдийн засгийн өсөлтийн ирмэгт ирсэн Монгол Улсын иргэн учраас бид ядуурал, бэлэнчлэлийн сэтгэлгээнээс гарах шинэчлэл хийх хэрэгтэй байна. Ядууралд өртсөн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэдийн амьдралын итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, ажил хөдөлмөртэй болгох зорилгоор мэргэшүүлэх, ажилд зуучлах, хүүхдүүдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулахад дэмжлэг үзүүлэх замаар тэднийг идэвхижүүлэх чиглэлээр нийгмийн халамжийн үйлчилгээг шинэчлэх шаардлагатай байна. Нийгмийн халамжийн шинэ төрлийн оновчтой үйлчилгээний хэлбэрүүдийг нэвтрүүлж, тэдгээрийг иргэдэд хүргэх нийгмийн ажилтнуудын арга зүйг сайжруулан, үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор халамжийн үйлчилгээг хүргэх хувийн хэвшлийн оролцоог дэмжих бодлого баримтлах болно.

Ядуурлыг бууруулах ялангуяа олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжих чиглэлээр Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй нэг том арга хэмжээ бол Хүүхдийн мөнгө хөтөлбөр юм. Та магадгүй, хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хавтгайрсан халамжийн нэг хэсэг бишүү маргаж магадгүй. Дэлхийн банкны олон улсын зөвлөхийн хийсэн саяханы тооцооллоор, хүүхдийн мөнгө болон хүнсний талоны хэлбэрээр өрхөд очиж байгаа дэмжлэгийн хэмжээ нь хамгийн бага орлоготой 10 хувийн өрхийн зарлагын 21%-тай, хамгийн бага орлоготой 30 хувийн өрхийн зарлагын 10-11% -тай тэнцүү буюу энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний дөнгөж 7-10%-тай тэнцүү байна гэж тооцжээ. Энэ нь өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэх сэдэлд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээ биш бөгөөд харин ядуурал өндөртэй олон хүүхэдтэй өрхийн амьжиргаанд эерэгээр нөлөөлөх арга хэмжээ юм. Нөгөө талаас хүүхдийн мөнгө бол хүүхдэд өгч байгаа хөгжлийн хөрөнгө оруулалт, олон хүүхэдтэй өрхөд очих орлогын дахин хуваарилалтын хэлбэр учраас тэгш бус байдлыг бууруулах нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

Энэ оны 10 дугаар сараас хэрэгжүүлж байгаа хүүхдийн мөнгө хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлэхдээ иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр, нийгмийн ажилтнуудад ажлын ачаалал үүсгэхгүйгээр, эдийн засагт инфляцийн өсөлтийг нэмэгдүүлэхгүйгээр бид зохион байгуулж чадлаа. Цаашдаа ч нийгмийн халамжийн үйлчилгээг ийм жишгээр иргэдэд хүргэх арга зүй, менежментийг санаачлан гаргаж, үйлчилгээг сайжруулахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Ялангуяа олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг эмзэг бүлгийн иргэдийн төлөө ажиллаж, мэргэжлийн үйл-чилгээ үзүүлэх чадвартай, хамгийн мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх зарчим баримталж ажиллана. Үүний тулд аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагуудад хувийн хэвшлийн байгууллагатай түншилж ажиллах чадавхийг бэхжүүлж, аргачлал, зөвлөмж гарган мөрдүүлж, хэрэгжилт, үр дүнг нь хянах болно. Нийгмийн халамжийн үйлчил-гээг иргэдэд хүргэж байгаа анхдагч нэгжийн ажилтнууд болон нийг-мийн ажилтны гүйцэтгэх үүрэг халамжийн бодлогын хэрэгжилтэнд маш гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй. Нийгмийн ажилтан хүн мэргэжлийн мэдлэгтэйгээс гадна ажилдаа дуртай, бусдад туслахдаа сэтгэлээсээ ханддаг, өндөр ёс суртахуунтай байх шаардлагатай. Халамжийн үйлчилгээг иргэнд хүргэхдээ хороо, багийн ахлагч нарын бодит бус мэдээлэлд үндэслэхгүйгээр эмзэг бүлгийн иргэдийн амьдрал нөхцөл байдалтай газар дээр нь өөрсдийн биеэр танилцаж, мэргэжлийн үүднээс ажилдаа хандаж, үйлчлүүлэгчээ зөв тодорхойлж, тэднийг зохих халамжийн үйлчилгээнд хамруулдаг байх ёстой. Хэрэв ингэж чадвал үндэслэлгүйгээр халамжийн үйлчилгээнд хамрагдах сонирхолтой, бэлэнчлэх сэтгэлгээтэй иргэдийн тоог багасгаж чадах юм.

Нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт үр дүнтэй хүргэхэд тогтвор суурьшилтай, мэргэшсэн боловсон хүчний нөөц зайлшгүй чухал юм. Өнгөрсен 9 дүгээр сард "Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төслийг УИХ-л өргөн барьж, батлууллаа. Аймаг, нийслэл,дүүргийй нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлдөг байсан тогтолцоог өөрчилж, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга томилдог босоо тогтолцоотой болгон өөрчилсөн юм.

Ингэснээр нийгмийн халам-жийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь аймаг, орон нутгийн хэлтсүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, мэргэшсэн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн халамжийн бодлогыг орон нутагт түргэн шуурхай, хүнд сурталгүй хэрэгжүүлэх давуу талтай болсон гэж үзэж болно. Цаашдаа яамнаас нийгмийн халамжийн байгууллагуудын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг гаргаж, нийгмийн ажилтнуудын сургалтын хэрэгцээнд үндэслэн үе шаттайгаар мэргэшүүлэн сургахаар төлөвлөөд байна. Түүнчлэн нийгмийн ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлыг судлан салбарын ажилтнуудаа дэмжиж ажиллах талаар доривтой өөрчлөлт хийхэд анхаарч ажиллах болно.

Эцэст нь хэлэхэд, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нийгмийн халамжийн салбарын нийт ажилтнуудын оролцоо, хувь нэмэр, шинэ санал, санаачлага чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсч байна.

Өнөөдрийн Үндэсний Чуулганаас гарах зевлөмжид та бүхэн үнэтэй саналаа тусгаж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө чармайж ажиллана гэж итгэж байна.

Сум, хорооны нийгмийн ажил-тан, аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга, ажилтнууд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ТББ, ОУ-ын байгууллагын төлөөлөгч та бүхнийхээ цаашдын ажил үйлст амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.