Ч.Улаан: Бондыг байршуулаагүй бол ханшийн дарамт үүсэх байлаа
УИХ-ын гишүүн, Сангийн Сайд Ч.Улаан
2013.04.26

Ч.Улаан: Бондыг байршуулаагүй бол ханшийн дарамт үүсэх байлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг Ч.Улаан сайд танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд Ч.Улаанаас зарим асуудлыг тодруулж байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Засгийн газраас эртхэн төсвийн тодотголыг УИХ-д оруулж ирэхгүй бол 2013 оны төсвийг нэлээд өөдрөгөөр төлөвлөчихсөн. УИХ-ын хаврын чуулган долдугаар сарын 15-нд өндөрлөнө.

Түүнээс урьтахгүй бол төсвийн тодотгол оройтно гэлээ” гэсэн асуултад Ч.Улаан сайд  “Төсвийн тодотголыг эртхэн оруулж ирэх боломжгүй, болзолтой. Эдийн засгийн нөхцөл байдлын хувьд авч үзвэл оны эхний нэгдүгээр улиралд төсвийн орлого бүрдэхдээ тааруу.

“Дөрвөн сар гарснаас хойш Засгийн газрын бондын арилжаа хийгдээгүй байна.

Гэхдээ бодит эдийн засгийг тэтгэхийн тулд бүтээн байгуулалтын ажилд их хэмжээний хөрөнгө зарцуулах бодлого барьж байна” гэж хариулав. Мөн тэрээр  “Дөрвөн сар гарснаас хойш Засгийн газрын бондын арилжаа хийгдээгүй байна.

Энэ нь бүтээн байгуулалтын төслүүд рүү бондын зарцуулалт чиглэсэнтэй холбоотой байх. Бид бондын санхүүжилтийг тогтвортой байлгах бодлогыг цаашид баримтлана. Ханшинд ачаалал, дарамт байгаа. Чингис бондыг байршуулаагүй байсан бол ханшийн дарамт жинхэнэ утгаар эрсдэл дагуулахаар байлаа” гэлээ.