С.Одонтуяа: Ирэх жил хүүхдийн баяраар олон хүүхэд цэцэрлэгтэй болсон байна
УИХ-ын гишүүн С.Одон­туяа
2013.05.31

С.Одонтуяа: Ирэх жил хүүхдийн баяраар олон хүүхэд цэцэрлэгтэй болсон байна

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяатай хүүхэд, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцлаа.

-Эх үрсийн баяр болох гэж байна. Танд эх үрсийн баярын мэнд дэвшүүлье?

-Баярлалаа. Эх үрсийн баярыг тохиолдуулаад Монголынхоо мянга мянган үрст эрүүл энх аз жаргал хамгийн сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс төрийнхөө хамгаалалтад тоглож, эрхэлж, хөгжиж, боловсорч ээж аавынхаа хайр энэрлээр дутахгүй өсөх ёстой юм. Мөн Монголынхоо бүх эхчүүд, эмэгтэйчүүддээ эрүүл энхийг хүсэн ерөөгөөд хүүхдээ эрүүл тээх, төрүүлэх, эрүүл аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө эмэгтэй гишүүд бид сайн ажиллана гэж хариуцлагатайгаар хэлье.

-УИХ-ын эмэгтэй гишүүд эхчүүд хүүхдүүдэд чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөсөн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу ?

Нөгөөтэйгүүр сүүлийн үед хүүхдийн эсрэг гэмт хэрэг нэмэгдэж байна. Цагдаагийнхан хүртэл очихоос халгамаар асуудал гарч байна гэж хэлдэг.

-Манай УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг анхаарлаа хандуулж байгаа сэдэв бол хүүхэд эмэгтэйчүүд, гэр бүлийн өмнө тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээл. Өнөөдөр манайд хамгийн их бэрхшээл хаана байна гэвэл гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн өмнө байгаа. Тиймээс бид энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байна. Тухайлбал, монгол эмэгтэй хүн хүүхдээ эрүүл аюулгүй тээх, өсгөх хамгийн чухал байна. Тиймээс бид төрөх эмнэлгүүдийг хурдан хугацаанд ашиглалтад оруулахад анхаарч байгаа. Сүүлийн үед хүүхдийн хүйн халдвар их гарч байгаатай холбоотойгоор эхчүүдэд зориулсан цомгийн зардлын төсөв суулгасан. Энэ цомог гарснаар хүүхэд төрөөд элдвийн халдвар авах тохиолдол эрс буурах тооцоо байгаа. Нөгөөтэйгүүр сүүлийн үед хүүхдийн эсрэг гэмт хэрэг нэмэгдэж байна. Цагдаагийнхан хүртэл очихоос халгамаар асуудал гарч байна гэж хэлдэг. Тиймээс бид энэ асуудлыг яаралтай, хугацаа алдахгүй, алдаа оноогүй шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.

-Хүүхдийн эсрэг гэмт хэргийн асуудлыг байнга л ярьдаг ч буурахгүй байна. Энэ удаа илүү далайцтай ямар ажил хийх вэ?

-Бид гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг санаачлан УИХ-ын намрын чуулганд өргөн барих гэж байна. Өмнө нь хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль байсан ч хүчирхийлэлд өртсөний дараа тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлага их гардаг байсан. Түүнчлэн Хүүхдийн эрхийн тухай хуулийг шинэчлэн найруулах гэж байгаа. Энэ нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ял шийтгэлийг чангатгахад чиглэж байгаа юм. Түүнчлэн гэр бүлийн тухай хууль шинээр УИХ-д оруулах гэж байна. Сүүлийн үед хүүхдийн хүчирхийллийн дийлэнх нь хамтран амьдрагчийн зүгээс үйлдэгдэж байна. Гэтэл хуульдаа хамтран амьдрагчийн тухай заалт нэг үг, өгүүлбэр ч байхгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр хүүхдийн өмчийн эрхийн асуудлыг бид анхааралтай ярьж байна. Одоогоор эцэг нь хүүхдээ хаяад явахдаа ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тухайн хүүхэд өнчрөөд, ядууралд ордог тохиолдол их гарч байгаа. Үүнийг өөрчлөхийн төлөө ажиллаж байна.

-Хүүхдүүдэд тавих төрийн анхаарал суларснаас элдэв хүчирхийлэлд өртөх нь их байна гэдгийг хэлэх хүн байдаг. Нэг ёсондоо эцэг эх нь архинд орсон, эсвэл өөр олон шалтгаанаар ямар нэгэн дарамтад байна хүүхдэд хандах газар байхгүй байна?

-Бид Хүүхдийн төлөө үндэсний газар болон Эрүүгийн цагдаагийн газартай хүүхдийн тусламжийн утсыг яаралтай бий болгох талаар ярьж байна. Зарим орны жишгийг харж байхад хүүхэд ямар нэгэн хүнд асуудал тулгарахад асуудл

Хүүхдийн төлөө үндэсний газар болон Эрүүгийн цагдаагийн газартай хүүхдийн тусламжийн утсыг яаралтай бий болгох талаар ярьж байна.

аа утсаар ний нуугүй ярьж хэлдэг, зарим хүүхдийг амиа хорлохоос хүртэл хамгаалж чаддаг юм билээ. Гэтэл манайд амиа алдах зүйл гарлаа гэхэд хаана, хэнд хэрхэн хандахаа мэдцэггүй. Сүүлийн үеийн зарим тохиолдлуудааас харж байхад хөрш айлын аль эсвэл дэргэдүүр нь өнгөрч явсан хүн мэдэж тусламж дуудаж байх жишээтэй. Энэ мэтчилэн томоос жижиг асуудалд хүртэл бид анхаарч байна.

-Аж ахуй нэгж, албан байгууллага дэргэдээ хүүхэд саатуулах газруудыг баривал төрөөс дэмжлэг үзүүлнэ гэж байна. Яг ямар дэмжлэг үзүүлэх талаар тодруулахгүй юу?

-Бид ээжүүдээ “төрөөд бай”, “олон болцгооё” гээд байдаг хэрнээ хүүхдүүддээ цэцэрлэг, ясли сургууль байхгүй сууж байдаг. Тиймээс энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн тулд санаачлага гаргаж байгаа юм. Улсын төсвөөс хөрөнгө тусгуулаад хүүхдүүдээ цэцэрлэгээр хангана гэвэл 15 жил шаардлагатай байна. Тиймээс бид Монголын хүүхдүүдийг ялгаварлахгүйгээр цэцэрлэгт явах эрхийг нь хангаж өгөхийн тулд гэр цэцэрлэгүүдийг нэмэгдүүлэх, мөн аж ахуй нэгж албан байгууллагуудын дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулахыг нь дэмжихээр болсон. Нэг ёсондоо дэргэдээ хүүхдийн өрөө, цэцэрлэг нээгээд өөрсдийнхөө хүүхдүүдийг харсан нөхцөлд урсгал зардал болох 16500 төгрөгийг улсын төсвөөс өгч байхаар болж байна. Тэгэхээр улсад цэцэрлэг барих зардал хэмнэгдэж байгаа юм.

-Хүүхэд харах үйлчилгээ удахгүй ажил болж эхлэх юм байна. Тэдэнд мөн 16500 төгрөгийг өгөх үү?

-Бид өнөөдөр хүүхэд харуулах хүн хайж, итгэж болох эсэх нь эргэлзээтэй хэн нэгэнд хувиасаа мөнгө төлж хүүхдүүдээ даатгадаг. Тэгвэл энэ асуудлыг төрөөс зохицуулж хүүхэд харах үйлчилгааг бий болгож байгаа.

Тодорхой стандарт, шаарддага, дүрэм журмыг нь гаргаж өгөөд түүнд нийцэх хүнд энэ эрхийг олгох юм. Харин хүүхдээ тэр үйлчилгээнд хамруулах ээж 16500 төгрөгийг тусгай дансаар картандаа авах юм.

Түүгээрээ зөвхөн цэцэрлэг болон хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах тохиолдолд л төлбөрийг нь хийнэ гэсэн үг.

Өөр ямар нэгэн зүйлд энэ мөнгө зарцуулагдахгүй. Өнөөдөр манай ахмадууд их хүнд байдалд байгаа шүү дээ. Ажиллаж ажиллачихаад сайхан амрах насандаа цэцэрлэг байхгүйгээс ач зээгээ харж ядарч байна. Тэгэхээр энэ нийгмийн маш олон хуримтлагдсан цэгцэлж байгаа юм.

-Хүүхдээ хоёр нас хүртэл нь харж буй залуу эхчүүдэд тусламж үзүүлж байхаар ярьж байгаа юм билээ. Яг ямар байддаар зохицуулж байгаа вэ?

-Энэ их чухал заалт байгаа. Хүүхэд төрүүлж байгаа хүн улс орондоо баялаг бүтээж байгаа шүү дээ. Гэтэл ээжүүд маань ажилласан жил, нийгмийн даатгал тасарчих вий, цалин мөнгөгүй яах билээ гэж санаагаа зовоодог. Тэгвэл бид 0-2 насны хүүхэдтэй эхчүүдэд хөдөлмөрийн хөлсний 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг сар бүр олгож байхаар болж буй. Нөгөөтэйгүүр манайд маш олон жирэмсэн эхчүүд ядуурлаас болж хоол тэжээл, амин дэмийн дутагдалд орж байна. Тиймээс амин дэм, хоол тэжээлийн карт, талон олгохоор болж байна. Энэ бол халамжийг хавтгайруулж буй хэрэг биш эрүүл хүүхэд төрүүлэхэд анхаараад эргээд улсаас гарах эрсдэл, санхүүгийн бэрхшээл багасна гэж үзэж байгаа.

-Гурав дахь хүүхдээ төрүүлэхэд тусгай боддого барина гэж байсан. Энэ мэдээж хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх боддого байх?

-Манай улсын судалгааг хараад байхад ихэнх гэр бүлүүд хоёр хүүхэдтэй болоод гурав дахиа төрүүлэх асуудлыг хойш тавьдаг. Амьдралаа дээшлүүлье, байрсууцтай болъё гэх мэт асуудиууд тулгардаг. Түүнээс гадна нэлээн бололцооны амьдралтай айлууд хүртэл гурав дахь хүүхдээ төрүүлэхгүй байх тохиолдол маш их байгаа. Тиймээс бид сэдэл төрүүлэх үүднээс гурав дахь хүүхдээ төрүүлэхэд чиглэсэн тусгай боддого боловсруулж байна.

-Хойтон жилийн зургадугаар сарын 1 гэхэд бид дахиад энэ хүүхдүүдийнхээ тухай ярилцаад сууж байх болов уу. Энэ үед одоо таны ярьж буй асууддууд ажил хэрэг болсон байх болов уу?

-Би бол биелнэ гэж бодож байгаа. Яагаад гэвэл одоо бид энэ асуудпыг бүгдийг нь ээж, аавууд, ард иргэдээрээ хэлэлцүүлнэ. Ингээд УИХ-аар батлагдах юм бол хэрэгжиж эхэлнэ. Дараа жилийн хүүхдийн баяраар маш олон хүүхдийн цэцэрлэгийн асуудал шийдэгдсэн байна гэдэгт итгэлтэй байгаа. Мөн бид 88 бага сургуулийн асуудлыг шийдвэрлэхээр байршлыг нь тогтоочихоод байгаа. Том ангийн хүүхдүүд холоос хичээлдээ яваа байж чаддаг ч бага ангийнханд маань маш хүндрэлтэй байдаг. Тиймээс тэдэндээ гэрийнх нь ойролцоо сургууль барьж өгөхөд анхааран ажиллаж байна. Төсөв хөрөнгө нь эхнээсээ батлагдаад явж байгаа.