«Гүүд нэйборс Монгол» олон улсын байгууллага, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран Хүүхэд хамгааллын тогтолцооны хөгжлийн төлөөх конференц зохион байгууллаа.
2013.05.22

Хүүхдийн эрхийн хүрээнд олон улсын туршлага хуримтлууллаа

Сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдсөн олон асуудал ил болж, нийгмийг цочролд оруулж байна. Тэгвэл энэ талаар «Гүүд нэйборс Монгол» олон улсын байгууллага, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран Хүүхэд хамгааллын тогтолцооны хөгжлийн төлөөх конференц зохион байгууллаа.

Энэхүү хурлаар БНСУ-ын хүүхэд хамгааллын систем, хүүхдийн эрхийг хэрхэн хангадаг талаар туршлага судалж харилцан санал солилцсон юм. БНСУ-ын туршлагын талаар «Гүүд нэйборс Монгол» олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Со Тэй Вон «Солонгос улс хүүхдийн эрхийг хамгаалахын тулд нэн тэргүүнд хийдэг ажил нь эцэг эхчүүдэд хүүхдийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөх ёсгүй гэдгийг ойлгуулдаг.

Хоёрдугаарт хууль эрх зүйн тогтолцооны шинэчлэл хийгдсэн. Ингэснээрээ хүүхдийн эрхийн асуудал зөвхөн гэр бүлийн түвшинд яригддаг гэсэн байр суурьтай хүмүүсийн хандлага өөрчлөгдөж ирсэн. Өөрөөр хэлбэл хууль эрх зүй шинэчлэгдсэнээр хүүхэд хамгааллын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, үүрэг хариуцлага нь дээшилсэн.

Манай улсад хүүхдийн эрхийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд цөөнгүй бий. Гэсэн ч тэдний үйл ажиллагаа нийгэмд төдийлөн мэдрэгддэггүй.

Мөн аливаа шийдвэр санаачилгыг хэрэгжүүлэхдээ төрийн байгууллагууд нь иргэний нийгмийн байгууллагатай маш сайн хамтарч ажилладаг» гэсэн юм. Манай улсад хүүхдийн эрхийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд цөөнгүй бий. Гэсэн ч тэдний үйл ажиллагаа нийгэмд төдийлөн мэдрэгддэггүй. Энэ талаар Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн П.Цэвээн «Төрийн бус байгууллагууд мэргэжлийн үүднээс чанартай үйлчилгээ үзүүлэхийг зорьдог.

Сүүлийн үед манай төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй болгохын тулд 15 төрийн бус байгууллага нэгдэн Хүүхэд хамгааллын сүлжээ нэртэйгээр нэгдэн ажиллахаар болоод байгаа. Ингэснээрээ хүүхдийн эрх яг ямар байдлаар зөрчигдөж байна вэ гэдгээр нь ангилаад, хамтран ажиллана гэсэн үг. Тухайлбал хүний наймааны золиос болоод байна уу, гэр орондоо хөдөлмөрийн мөлжлөгт орж байна уу гэдгээр нь мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллана гэсэн үг.

Бидний    хийж    байгаа ажил нийгэмд шуугиан тарьж, ил тод явагдах ёсгүй. Хаалттай, хувь хүний нууцыг задлахгүй байх ёстой.

Хүүхдэд тохиолдсон ноцтой асуудлаар шоу хийх албагүй» гэдгийг хэлэв. Харин иргэний нийгмийн байгууллагатай төрийн байгууллагын хамтын ажиллагаа    ямар    байгаа талаар тэрбээр «Хүүхдийн төлөө үндэсний газар манай төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах санал тавьж байгаа. Зарим асуудлаар гэрээт ажил гүйцэтгэж байгаа ТББ бий. Тиймээс төрийн байгууллагын хамтын ажиллагаа харьцангуй сайжирсан гэж бодож байна» гэв.

Ер нь төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа сайн байснаар хүүхдийн эрхийн асуурлыт хялбар шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг олон улсын байгууллагын төлөөллүүд хэлж байсан юм.