УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2013.05.22

С.Одонтуяа: Бид өрсөлдөх чадвартай иргэн болж чадахгүй байна

NBS телевизийн БЛИЦ түс тас халуун ярилцлагын зочноор УИХ-ын гишүүн С.Одонтуяа оролцлоо.

“Эх орон 36” хөтөлбөрийг цаашдаа хэр том болгохоор зорьж байгаа вэ?

Хөтөлбөрийн гол зорилго бол Монгол улсад хүнээ яавал үнэ цэнэтэй, баялаг болгох вэ гэдэг рүү чиглэж байгаа. Бид богино хугацаанд вакумжуулсан орчинд хүүхдүүдийг хоёр өдөр хоолтой, багштай, цэвэр агаарт, техник хэрэгсэлтэй сургаж байна. Иргэн та баялаг сангаар олон жил би энэ ажлыг хийж явсан.

Энэ ажлын гол зорилго бол Монгол Улсад амьдрах ухааны, төлөвшлийн сургууль байгуулах асуудал. Судалгаагаар хүний амжилтын 30 хувь нь дипломын боловсролоос хамаарахаас насан туршийн амжилт бол бусад 70 хувь буюу хүний харилцааны чадвар, төлөвшил, хүмүүжил, өөрийгөө авч явах чадвар зэргээс хамаардаг.

Бид 30 хувь дээр их хэмжээний мөнгө зөрдөг хэрнээ 70 хувь дээр нь нэг төгрөгч зарахгүй байгаа. Одоохондоо нийслэлийн хэмжээнд хийж байгаа ч энэ жил багш нараа бэлдээд дараа жилээс улсын хэмжээнд хийнэ.

“Эх орон 36” хөтөлбөрт 3000 хүүхэд хамруулчихлаа. Цаашид зөв төлөвшилд нь том хөтөлбөр болгохын төлөө хэр их зүйл төлөвлөсөн бэ?

Хамгийн гол зүйл бол төсөв хөрөнгө зараад энэ ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Үндсэн зардал юунд гарч байна гэхээр тэр хүүхдүүдийг зусланд аваачих хоол, байрны мөнгө, нэг хүүхдийн 25000-30000 төгрөг л гарч байна. Өнөөдөр төр засаг баахан хүмүүсээ гэмт хэрэгтэн болгочихоод баахан шорон барихад төсөв зарцуулж байна.

 Нийгэм өөрөө байж суухын аргагүй харгис болж байна

Энэ хөтөлбөрийн ХАХНХ-ын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа. Хүн амын цогц бодлогын хүрээнд хүүхэд залуучуудад чиглэсэн ажил. Найрамдал зуслан дээр хөтөлбөрийнхөө нээлтийг хийх гэж байгаа. Нээлтэндээ орон нутгаас сонгогдсон гишүүдийг урьсан. Гишүүд тэнд очоод өөрсдийнхөө аймаг, орон нутгийн боломжийг хараад авна.

Сүүлийн үед гэмт хэргийн золиос хүүхэд болоод байна. Орчинтой нь тэмцэж чадахгүй мөнгө цацаад байх нь хэр зөв юм бол?

Хууль дээр хэдхэн гол хууль байна. Хүүхдийн эрхийн тухай хууль, гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль. Эдгээр хууль дээр өмнө нь юу болж байсан, болохгүй байсан гэдэг дээр ажиллаж байна.

Төмөр зам, уул уурхай дээр дуугардаг хүн зөндөө байгаа. харин хүүхдийн эрхийн асуудал ээр цөөхөн байна. Энэ дээр том ажил хийх ёстой. Эмэгтэйчүүд энэ ажлыг хийхгүй бол өөр хэн хийх вэ.