Унаач хүүхдүүдийн эрхийг хөндөв
Хурдан морь унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насны баталгаагүй байдлыг хэрхэн өөрчлөх талаар хөндөв.
2013.05.17

Унаач хүүхдүүдийн эрхийг хөндөв

Хурдан морь унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насны баталгаагүй байдлыг хэрхэн өөрчлөх талаар өчигдөр хөндөв. “Хурдан морь унаач хүүхдийн хамгаалал-2013” зөвшилцөх уулзалтад ХАХНХЯ, ССАЖЯ, ЭМЯ, Хөдөлмөрийн яам, ҮХААЯ, БХЯ болон УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, Хурдан морины салбар комисс, Морин спортуяачдын холбоо, унаач хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон юм.

Монгол Улсын 360 гаруй сум бүхэнд унаач хүүхэд бий. Ойролцоогоор 60 гаруй мянган уяач байна.

Хэлэлцүүлэгт оролцсон ТББ-ынхан унаач хүүхдүүдийн, амьд явах баталгааны талаар хөндөж, зунаас бусад цагт хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг хуулиар зохицуулахыг зөвлөв. Харин зуны цагт болж буй уралдаанд унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг сайтар хангаж арваас дээш настай хүүхдээр морь унуулах нь зөв гэсэн юм. Харин хэлэлцүүлэгт оролцсон зарим төлөөлөл, хурдан морины уралдааныг “монгол соёл” талаас нь харахыг зөвлөв.

Уяачдаа төлөөлж ирсэн, тод манлай уяач Ц.Дуламсүрэн ‘Унааач хүүхэд гэж Өлзийт хороололд байгаа хэдэн хүүхдээр төсөөлж болохгүй. Монгол Улсын 360 гаруй сум бүхэнд унаач хүүхэд бий. Ойролцоогоор 60 гаруй мянган уяач байна.

Тэдний хувьд зөвхөн өөрсдийгөө бодоод, унаач хүүхдээ боддоггүй юм биш. Хэтэрхий нэг талыг барьж, туйлширч, сөрөг мэдээлэл нийгэмд тарааж байна. Ямар ч судалгаагүйгээр монгол наадмын нэг төрөл болох хурдан морины уралдааныг зарим улиралд хорих асуудаыг ярьж байгаа нь буруу” гэж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.